Wednesday, April 09, 2014

Дулаахан бүхэн

https://www.youtube.com/watch?v=hEY6Uy262mc

Хайртай гэсэн мэдрэмжийг үгээр илэрхийлж үнэхээр болдоггүй гэж үү? Би хүнд хайртай болж үзээгүй болохоор яг таг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л би тэрүүнд үхтэлээ дурлачихсан байснаа, харин тэрүүнд сайн байснаа мэдрээд илэрхийлж хэлж чаддаг л байсан даа. Сайн байсан хүнээ хааяа их үгүйлдэг. Магадгүй их утгагүй салчихсан болохоор тэгдэг юм болов уу :) Огт ярилцдаггүй, бас л жаахнаараа байж дээ гэдгээ одоо л ухаарч байна. За учиргүй үерхэж хөтлөлцөж гүйсэн ч биш дээ кк. Хүн ер нь 50-ийн талыг наслаад ирэхээр төлөвшиж эхэлдэг үү үгүй юу лол.
Ажлын онцлогоос болоод амьдралдаа хэрэгтэй маш их юмыг мэдэж авч байна. Сүүлдээ өөрийгөө бурхан мэт мэдэрч эхлээд байгаа шүү кк.

Зун болохоор бүх хүн жаргалтай болно доо. БИ ч бас кк. Бороо ордог газрын хүмүүс зун ирээд бороог үзэн ядаад л байдаг, бид нар гэтэл хэр удаан тэвчиж хүлээдэг билээ дээ тэ хаха. Нэг жилийн хугацаа маш хурдан өнгөрчээ. Бүтэн нэг жил. Гэтэл би хэр өөрчлөгдсөн бол? Заримдаа ингээд огт хүмүүстэй харилцахгүй алга болчих юмсан гэж хүсдэг. Ямар сайндаа хойд хил хүрчээд ирэх вэ дээ. Ганцаараа явах тийм ч аюултэй зүйл биш шүү одоохондоо манай улсад :P Машинтай явснаас маш хямдаар л яваад ирдэг гэдгийг мэдэж байна.

Одоо айж байгаа ганц л юм байна. Би нээрээ ганц хүнтэй насыг барах уу? аймар биш үү? уже бүх юм нь бэлэн болчоод байхад би стиллллл ингэж бодсон хэвээрээ, айсан хэвээрээ хэхэ. Айхаас ч яахууд, ийм юм амьдралд нээх их болоод байдгүй байлгүй дэ