Showing posts with label note. Show all posts
Showing posts with label note. Show all posts

Monday, March 05, 2012

What a difference a day made



Орой болзоо тогтоож байгаан. Тэгсэн он надаа
What a difference a day made
Twenty-four little hours... гээл нээх өнгөгүй бүдүүн хоолойгоор дуулж өгжийж билээ :P

Monday, January 16, 2012

Ideal

Nadaas hen ch bilee neg hvn, hezee ch bilee asuuj bsiim: chinii ideal? gej. Tegeed eniig um bnda gj bodoj olov.

Sunday, December 18, 2011

12.19

Ойрд их сайхан байна. Хөдөө яваад ирсэн биш, угийн хөдөө явж байх дуртай хүнд сайхан амралт болваа...
Малчид өвөлдөө бэлэн биш байна. Энэ өвөл илүү хүйтрэх учраас түрүү жилийнхээс ч хүнд өвөл/зуд болох юм шиг байна.
Аа тэгээд малчид төрөөсөө шантаачлаад юм салгах гэж бөөн юм болж, төр нь тэнд нь үг дуугүй хөрөнгө төсөвлөдөг болохоор хаашдаа санаа зовох ч хэрэг алга. Их сайхан, буянтай төртэй, найр наадмаа нижгэр хийдэг малчидтай хүмүүс шүү дэй бяд.


Гүйэээ гэхдээ цаанаасаа инээд хүрээд байгаа нь юуны учир вэ? к. Түрүү жилийн өдийд яаж хөглөж байснаа хамтран хэрэг хийсэн эзэнтэй нь өчдөр ярьсан нэээх хөөрхөн санагдав. Тэр үед бол би их л сайн байсым шиг байгаан он-д. Ер нь хараад байхад би хүнд их амархаан дасчихдаг хүн шиг байгаамаа :-/ Тэр нь тэгээд дурлал юмуу юучын, өөрөө ялгадгүй :P гэхдээ бодыдоо, дурлажийжээээээ гэж бодож байгаа хүн 3 байна...


Аа, бас нэг дутагдал байнаа. Нэг юм хийх гээд зүтгэхээрээ өвдөж байгаагаа ч мэдэхгүй улайраад дуусхын. Дэээээр бас тэгж байсан. Их завгүй үе таараад, яаж ийгээд амжуулна гэж зүтгээд хөөрхий нэг эртхэн маань өвдөөд бие муу байгааг ч анзаараагүй явж явжийснаа гэнэт гэртээ ирэнгүүтээ тэрийгээ анзаараад уйлж этр хаха.
Сая бас өөрийгөө халуураад байснаа мэдлээ. Хийх юм их байгаад байхаар өөрийгөө анзаарахаа байчдым байна. Хүмүүс ер нь л ийм байдаг байх. Ингэж хамаагүй зүтгэх нэээх сайн биш шүү! гээд хэлчяаа. Биеэ бодоорой

Sunday, December 11, 2011

Zul sar

Za ingeed udku zul sar, shine jil bolohnee.... On garhaar talbai dr orilood zogsoj bmaar sanagdaj bn.
Shine jileer goy beleg avj uzeh umsan. Avj bsn lda. gehdee zovhon nadad geed avsan beleg yamar bh bol gej bodohoor goy sanagdaad bgaa hehehehe. Hen neg hvn nadad shine jiliin beleg geed beleg ogvol yostoi genetiin zuil boloh bh shuu nadad lav.

Gesnees shine jil genguut Abba-giin heden duu yavhiimaa. Minii ter abba-d n durgui gej yaavaa. Nadad erdoosoo l taalagdadguim. Yamr ch ayagui, hudlaa hii sonsogdood biye arzaganaaad bdgiin gess :))

Daanch tgeed haach yavsan duugarj bhiimda. Usee orviilgood sonsood bhaas yaahav :)

Neeren we found the love in hopeless place gj yaasan goy ug we? Bi orchuulagch bish uchraas goyoor helj chadahgui um. Yamr ch bsn haij erj olj bolno gej ogt tosoolj bgaagui tiim nohtsold hairiig, saihan buhniig ereed olchihno gedeg goy bh shuu. Clip n ch bas zevuun sanagdsan. setgel l yumdooo hog gj kk.

Saturday, December 03, 2011

Шалдар булдар

Би хүчтэй юмнаас харшил өгөхдөө их амархан байхгүй юу. Сая жилдээ нэг хүрдэг ханиадаа хүрээд кк, эдгээх гэж байнаа гээд лаг адууны махны шөл+цагаан гаатай уугаад байсан чинь энэ хацар бумба тавиулсны дараа хавдчихсан юм шиг болчдог доо? яг нэг тиймэрхүү болоод хавдах маяг орчихын аххахаха.
Эхний уусан өдөр нүүр ер нь биш байна даа гэж бодчоод, за гайгүй биз гээд өнгөрсөн, 2хоног уусны дараа хөөрхий хацар минь будаарваа :P

Зун бас яншуйнаас харшлаад ийм болоод байсын. Ээж л их гоё моё гээл шөлтэй хоолон дээр цацаж бариад л, би ч бас ногоон ногоо юм чинь гэж бодоод, нээх дуртай биш ч яахуудээ идэхэд гэж бодоод идсэн, хацар нүүр будаа кк.

Одоо бас ямар юмнаасаа харшилтайгаа хэзээ нээж илрүүлэхийн байгаан хахаха.


Гэснээс ганц хоёр хэрэгтэй юм хэлэхэд,
- орой нойр хүрэхгүй байвал жамц давсан дээр нэлээд хэдэн минут алхахад нойр их сайн хүрнэ. гол нь давс маань үүрмэг биш, болж өгвөл уланд сайн массаж болчихоор ширхэгтэй байх хэрэгтэй. Зун лагер энэ тэрдээ гарахдаа өвсөн дээгүүр алхаж байх нь ер нь биед сайн. /Би тэхдээ өвстэй газар ирчээд гуталтай явлаа гэж нэг найздаа загнуулжийсан л толгой л доо кк. Тэхдээ одоо тэгэж сайхан боломж алдаж байхгүйээ гэдгээ хэляаа :P/
- харин эсрэгээрээ нойр хүргэхгүйн тулд kahlua ч юмуу ямар нэг кофены ликёр 100гр-аас нэг их хэтрүүлэлгүй уувал зүгээр. Шууд сэргээд ирдэг гэсэн. Одоогоор би өөрөө туршиж үзээгүй л байна. Тэхдээ л баталгаатай л юм гэсэн :D


Нээрээ 7хоногийн өмнө ч байнуудаа, орос 3-р сургуулийн тэндэх Миний дэлгүүр орвоо. Тэгсэн тэнд durian гээд жимс байдаг даа? Тэрийг майр ихээр нь овоолоод зарж байгаам байнаа. Би хараад гайхлаашдээ. Тэр жимсний үнэр нь аймаар муухай, амт нь ч нэг их гавихгүй юм байдаг гэсэн. Тэгтэл айгүй жимс гээд заржийдаг кк. Уг нь ч жимс нь ч жимс л гэж явдаг л даа. Тэхдээ л.... Хэдэн хүн тэрийг худалдаж авч шатсан болоо? лол. Бодохоор инээд хүрээд байгаан. Тиймэрхүү юмаа боджийж зармаар юмооооо.
Тэхдээ тэндээс дуртай драгон фрүүтээ авсан. Элдвийн жимсийг бодуул хурц амт байхгүй... Аа гэхдээ урд байдгаа бодуул амт нь арай сул байдгиймаа. Бодуул энд ирэх гэж тээвэрлэлтээс болоод жаахан удаад амт нь сул болчдог ч юм болуу? заза whatever.... жимс судлаач болохжийнэ нэг мэдсэн :P

Thursday, December 01, 2011

Zayaanii hani

gej baidag boluu? Genet l garaad irdeg tm hani? sanamsargui baidlaar taniltsaad tgeel zayaniih gedgee mederdeg? hehe.

iim neg um hadgalaad avtsan bsnaa bas olloo:

Платонийн Симпозиумд Аристофаны өгүүлснийг сийрүүлсэн нь:

Хүн анхандаа дөрвөн гар, дөрвөн хөл, нэг толгой, хоёр нүүртэй байжээ. Хүний бие махбод, оюун санааны хүч бурхдад халтай байсан учраас Зевс хүнийг хоёр хэсэгт хувааж гэнэ. Үүнээс хойш нэгэн биеийн хоёр хэсэг үхэн үхтлээ өрөөснөө эрж хайдаг болсон гэдэг.

Tuesday, November 29, 2011

Байж байг

Бодогдоод салахгүй байгаа хэдхээн юмаа биччяаа.

Айлгүйгээс хамаргүй нь дээр
- Уг нь бол "айлгүйгээс хамаргүй" гэх юм байгаам. Айлгүйтээд завхайраад явж байнгуут нэг өдөр тэмбүүнээс болоод хамар нь байхгүй болноо гэж байгаам. Тэрнээс биш ямар юмных нь айлгүйгээс хамаргүй харагдах нь дээр мээр гэсэн юм байхав дээ.

Хүн нэмбэл хүнс нэмнэ
- Хүүхэдтэй болонгуут хүүхэд нь идэх хоолоо чирээд ирнэ гэж байгаам биш. Харин ч хүүхэдтэй болонгуут идэх хүнсний хэмжээ нэг хүний тоогоор нэмэгдэнэ гэж байгаан. Тэгэхээр ахиухан ажиллаж мөнгө олох хэрэгтэй гэсэн санаатай, хүнс нэмээд байгаа товарищд зориулаад.

Урлагийн дотроос кино урлаг хамгийн аугаа нь
- Кино бол күүл гэсэн утгаар Ленин чинь хэлчээгүйм гэсэн. Киногоор дамжуулаад масс-аар нь тархийг нь угаах боломжтой учраас ийм үгийг хэлсийм гэдэг.
Солонгос киноноос болоод охид нь мөнгөтэй залуутай сууна, юм юмтай байх ёстой, өөрөө гэртээ гэрээ хараааааа....л суугаад байж байна гэсэн бодолтой болчоод байсан. Тэгсэн одоо зөвхөн охид нь биш эрэгтэйчүүд нь эхнэрээ зүгээр суулгаад, өөрөө мөнгө олох ёстой гэдэгтээ бүрэн итгэчихсэн байна билээ.

Харин тэр Сур сур, бас дахин сур гэдэг үгийг Ленин ах чинь бас ямар далд утга агуулж хэлээ болдоо гэж сэжиглээд байгаа :P Нэг ном уншсан биш Ленин Сталин 2-т тунчиг дургүй болсон. Сталин гээд ном уншиж байж л хорсол минь тайлагдах байхдаа кк.

Friday, November 18, 2011

Ohin tenger

...Олон хүн намайг сайхан сэтгэлтэй, сайн охин гэдэг, гэхдээ би хийсэн гэмээ цайруулж, сэтгэлдээ тайвшрал мэдрэхийн тулд ч юм уу, эсвэл зүгээр үгүй гэж хэлж чадаагүй тохиолдолд, эсвэл надад тусласнаар ашигтай байсандаа ч юм уу, эсвэл би тэр хүнийг өрөвдөхийн хажуугаар нөгөө талаар өөрийгөө дээхнэ бодох боломж олддог байсан учир тэдэнд тусладаг , сайхан сэтгэл гаргадаг байсан. Ингээд бодохоор би сайн сайхан хүн хэзээд биш.
Түүний хажуугаар би харагддаг шигээ тэнгэрийн элч хэзээд байгаагүй. Яагаад ийм хүүхдийн мэт гэмгүй царай заяасныг би мэдэхгүй , бодвол хувь тавилангын тохуурхал байх. Харин энэ бүхэн харагдаж байгаа шигээ байдгүйг л сайн мэднэ. Тиймдээ ч би хэзээ ч бурхны элч шиг царайтай, хичнээн амзэг танхил гээч гэх мэт ярианд итгэдгүй, бүр тийм байдлыг хараад үзэн яддаг. Би ийм байдлаа хүссэн үедээ ашиглаж, тэр битгий хэл юу ч мэдэхгүй , тэр кинон дээр гарч, зохиол дээр бичдэг ариухан охин тэнгэрийн дүрд тоглож л байсан. Эцэстээ энийг хэн ч мэдээгүй л хоцордог. Хэн ч мэдэхгүй дуусна гэдэгт ч итгэлтэй байна.Намайг ингэхээр чи өөр шигээ бусдыг битгий бодож бай гэж хэлэх байх, хммм... мэдэхгүй л асуудал. Хүн гэдгийг өөрөөрөө л хүн хэмээх амьтны тухай олж нээж таниж судалдаг болохоор энэ чигээрээ л дуусах байх. Хэн ч намайг яаж ч сайн жүжиглээд сайхан сэтгэлт охин тэнгэрүүдэд итгэдэг болгож дөнгөхгүй... тэд хүн болж төрсөн л бол тэнд буй шаварт заавал хутгалддаг. Хэн хамгийн сайн харагдана, тэр хамгийн сайн нууж чаддаг, хамгийн сайн халхалж чаддаг, хамгийн туршлагатай, ухаантай нэгэн гэдэгт итгэ. /blogoo bichhee baisan neg hvnii bichlegees.../

Tuesday, November 15, 2011

Өвөл

Жилийн жилд хүмүүс "зиаааа өвлийг яажшуухан давна даа..." гэдэг дээ? Би урд нь нэг их тэгж бодож байгаагүй ч энэ өвлийг нээрээ яаж давнаа гээд айгаад байна. Би түрүү жил амьдралдаа хэзээ ч даарч байгаагүйгээрээ даарсан. Ядахад би хичнээн дулаалаад амархан хөрчдийм. Хөл гар дандаа л хүйтэн байдаг. Багаасаа л ийм байгаал ирсын. Зун хүртэл хөл хүйтэн л байдын их хэцүү асуудал хэхэ.
Тэгээд энэ жил түрүү жилийнхээс хүйтэн гэж сонссон чинь шууд голд хүйт дааж байгаам даа. Түрүү жил аймаар зузаан дотортой өмд, бараг л эсгий гутал өмссөн, ид хүйтнээр. Энэ жил даараад байвал цасны хувцас авч өмсдымуу хаха.

Эр эм том жижиг гэлтгүй сайн дулаалаарайдаа. Өвөлд муухай хүн байдаггүй гэдэг билүү? Өвөл бол нэг өсгийтэй юман дээр донжигноод, банзал өмсөөд үсээ буржийлгалаа гээд чамайг тэртэй тэргүй хар хүйтэнд хүн амьтан нээххх хараад байхгүй л болвуу даа. Тиймээс сайн дулаал, малгай өмсч бай. дороосоо битгий даар!!!!!

Шаминтай болтлоо ингээ явжаая даа ард түмэн минь :D

Tuesday, October 25, 2011

Shoniin nisleg

Үү за шөнийн тэнгэрийг онгоцноос харий байз....

Гэснээс кармаанд орох гэж байгаад ард байдаг шонгуудаас нэг шонг саппппп гэж мөргөөл унагацццц :P Одоо ингээл цаашдаа машаан бариул артлын машааныг бол сийхчгүй мөргөхийм байна лээ л дээ :) Юуун нөгөө ээжийг гараашны хана мөргөхийг харж шоолох :P

Аа тийн, энэ Грекүүд үнэн даварцийн тэ? Манайхан өөрсдийгөө Чингисийн үр сад гээд цээжээ дэлдээд, юу ч хийхгүй байж байгаал баяжаал мөнгө орж иржийх ёстойм шиг аашилдагтай яг адилхан кк. Бяд бол Александрын үр сад, бяд энэ европын соёлыг чинь бий болгосын ч билүү, түгээсийн нтр ухааны юм яринаа бас. Тэгснээ төрөөсөө мөнгө нэхээд, төр нь европын холбооноос албатайм шиг мөнгө аваал аваал, зайлуул тэр ажилсаг орнууд үнэн хөлд нь үрэгджийнаа :P
Хаха шал өөрт хамаагүй юм ярьж далийчвуу даа =D

Энэ Үндэсний тв-ээр гарж байгаа Өдөр өдрийн нар гээд кино ёстой миний үзэж байсан хамгийн сайн жүжиглэлттэй монгол кино нэг байнаа. Үзэхэд өмнөөс нь нүүр улайж, өмнөөс нь ичсэндээ босож хараймааар санагдахгүй кк.
Аа тэгээд тэр гол дүрийн Сүрэн гээд хүүхэн нь яасан ч хөөрхөн юм, дурламаар хөөрхөн харагдсаан надаа :D Нээх милая, нежная царайтай.

Аа бас оршихуу байхуу ай хө зэ хө? гээд увс-аар гарж байгаа нэвтрүүлгээр шалгуулж байгаа зарим охид нь бүр ёоооооо гэмээр маягтай яриатай. Хэлээ хазаал, няаа няаа гээл, хэндээ эрхлээд байгаан тэ? Би чинь өөрөө их баргил сайхан хоолойтой учраас /:P/ налигнасан юм сонсохоор уур инээд зэрэг хүрээд байдын :D

Нэг хэсэг фм-д ажилжаахад...... Гүйээ эхлээд фм-д шалгуулахад миний хоолойг гоё юм байна гэж байсым чиннннннь............ ммммммммнай :P

Sunday, October 16, 2011

Ан

Надад хэдэн ном хэрэг болоод том нагац ахаас асуутал ах нь олж өгөлгүй яахав гээд, хэдэн ширхэг ном гарын авлага электрон хувилбар зэргийг нь надад өгөх болвөө. Гэр нь манайхаас холгүй болохоор өчдөр орой салхилангаа тэднийх рүү явав. Гэртээ ганцаараа байж таараад.
Эхлээд надад уншиж байгаа гээд үхлийн дараах амьдралын тухай юу ч гэсэн нэртэй байлаа даа нэг ном үзүүллээ. Би бас тэр насны хүн /50 гарчихсан/ сонирхож мэднэ гээд 2 ном зөвлөлөө. Өө тэгээд ёстой есөн шидийн юм яриад, ном нь чононы тухай ном болоод чононы тухай ном нь чоно хэрхэн авлах тухай болоод, ан яриад, ийм тийм амьтан тэгж агнасан энэ тэр болоод, амьтны мах яриад, бүр сүүлдээ бууны тухай, би давраад буунуудыг нь гаргуулж хараад :P Бууны талаар бас нэлээд юм мэдэж авсан. Мэдээж эргүүлж тойруулж харж, барьж замгийг нь мулталж түгжиж энэ тэр. Манай аавд буу бол байхгүй, харин гөрөөс туулай зэрлэг гахай махай гэсэн амьтны мах аав авчирахаар нь идэж үзжийж билээ. Ингээд ярихаар хүмүүс намайг амьтан алж идчихээд юундаа гайхуулаад байгаан гэж бодож магадгүй л дээ. гэхдээ ан, агнасан ангийнхаа махыг иднэ гэдэг надад лав нүгэл санагддаггүй юмаа. нэг тийм сүлд хийморь сэргээд ирдгийн :P

Ах бас хэлж байсан, машинтай давхиад дээрээс нь харж байгаад л буудчихна гэдэг анчин хүний хийх юм ч биш л дээ, тэгхээр чинь тэр кайфыг нь мэдэрдэггүй юм гээд л... Үргээлгэ отоонд хэдэн удаа сууж байснаа, ямар чоно агнаж байснаа, хэдий үед ямар амьтан агнаж болдог тухай баахан хууч хөөрсөн. Угаасаа цэрэг цагдаатай холбоотой хүн л дээ. Зүгээр нэг сонирхогч буу яриад байгаам биш.

Тээр жил нэг өвөл ах найзуудтайгаа бас хүүгээ дагуулаад анд явж л дээ. Тэхэд хандгайтай таарсан гэсэн. Буудсан боловч амин газрыг нь онолгүй шархдуулаад харанхуй байсан тул алдчихсан гэсэн. Үүрээр араас нь явтал 2 уул даваад мөрийг нь олж л дээ. Цагаан цасан дээр цусаар хөтлүүлээд л явсан боловч нөгөөх хандгай нь үхээгүй, өмнөхөн нь л яваад байсан гэсэн. Ойр хавьд нь нүдэнд торж харагдахгүй байсан ч цасан дээрхи цус нь шинэ цус байгаад байсан гэж байгаам. Нөгөө хэд ч бүр эцээс буцсан юм байх. Тэр их тусгүй юм болсон, тэгэж амьтан тамлаад ямар олиг байхав, гэхдээ л бүтэн шөнө цусаа асгаруулж явчихаад өглөө болтол үхээгүй л байгаа юм айхтар амьтан даа.. гээд санаа алдана лээ.

Бууны тухайд, яагаад сум эргэлдэж гараад байдгийн учрыг мэдэж авсан шд кк. Өө бас би бодохдоо шувууны бууг их жижигхэн жижиг сумтай гэж бодоод байсан чинь хамгийн бүдүүн голтой нь юм билээ. Тэгээд цацардаг сумтай, хамгийн чанга цохилттой буу гэсэн. мөрөндөө биш гарын булчин энэ тэрээс түшилт авахаар цохилтонд нь хөхөрчихдөг гэж байна лээ. аймар өвддөг, шувууны бууг олон буудуулна гэхээс халширдаг гэсэн хэхэ. Би ми бол шууд хананд шигдхийм уу хайшаан :P
Аа тэр винтов, калибр нь бол жижиг голтой, нэлээн хүнд. Хаха нээрээ ах залуудаа буу өргөх сургууль гээд гэртээ индүү бариад гараа буу барьж байгаам шиг өргөөд зогсдог байсан гэсэн :))

За тэгээд би ч ан сонсох дуртайг хэлэхүү нүд нь гэрэлтчихээд л баахан юм асууж шалгааж дуусаад, гарах гэж байтал ах "ах нь ойрдоо анд явахгүй байгаа, нас ч явж, хоёрт бас амьтны амь таслах нь тиймхэн санагддаг болж.." гэсэн. Гэхдээ тэр нь надад "ахиад анд хэрэв явбал авч явнаа" гэж байгаам шиг л сонсогдсон доо хэхэ.

Friday, October 07, 2011

10.07

Хэдэн өдөр, хэдэн ч юу байхав 2 өдөр эмнэлгээр жаал явлаа. Нөгөө унаад байгаа үс гуайг, бас дээр нь эрүүний хэсгээр гарчаад байдаг юм хумыг үзүүлнэ гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг орвөө. Таамаглаж байсанчлан эмэгтэйчүүдтэй холбоотой юм байна. Даавраас болоод эрүүн дээр юм гардаг, үс унадаг гэж байна. Хөөрхий миний муу өнчин тархи жаахан доголдоод байгаам байлгүй ккэ.
Мэдээж энэ бүхнийг мэдэхийн тулд хэд хэдэн шинжилгээ хийлгэсэн. Үүний дүнд цусан дахь сахарын хэмжээ, бэлгийн замын өвчин, резус фактор, цусны улаан цагаан эс, цусны бүлэг гэх мэт нэлээн хэдэн юм шинжлүүлчихлээ.

3-р бүлгийн цустай хүн юм байна. Резус фактор маань эерэг (+) Монголчууд ихэнхи нь + резус хүчин зүйлтэй байдаг гэсэн. Ирээдүйн нөхрийн цусны резус хүчин зүйл нь сөрөг(-) байвал бид 2 хүүхэдтэй болох боломж бага. Тэгэхээр нөхөр болох хүнийхээ цусны эерэг сөргийг асуугаад асуугаад явчнаа гэхгүй юу :P


Зарим гэр бүл яаж ч хичээгээд хүүхэдтэй болдоггүй, хүүхэд олсон ч зулбаад байдаг нь энэ резус хүчин зүйлтэй холбоотой байдгийн. Хамт амьдрахдаа хүүхэд олоогүй байж, салаад тус тусдаа гэр бүлтэй болчихоороо хүүхэдтэй болчихсон байдаг хүмүүс бий тухай сонссон л байлгүй. Гэхдээ мэдээж энэ ре.фактор нь үргүйдлээс тэс ондоо юм шүү. Бас цусны бүлэг ч биш юм.

Бас эмч ийм сайхан залуу сайхан дээрээ хүнтэй суу гэж байна лээ. Тэрийгээ ээж руу хандаад л хэлээд байгаам. Яагаад хүнтэй суух тухай зөвлөснийг нь нэг их сайн ухсангүй. Бодвол байнгын бэлгийн харилцаа гэх мэт нь дааварт нөлөөлдөг юм болов уу гэж ойлгосон. Дааврын талаар нэг их уншиж байгаагүй юм байна.
Харин ээж эмнэлгээс гарч ирчихээд, "хүн олж өг гэхийм, би одоо хаанаасаа олох вэ дээ, чи гэж хүн нөхөр байтугай найз залуу ч дагуулж ирэхгүй байхад чинь..." гэж надад үг хаясан шиг..

Ингээд эмчилгээнд хэд хэдэн амин дэм, иод зэргийг бичиж өглөө. 15 хоногийн дараа эмчилгээ дуусна, тэгээд л сайхан үс зүстэй, гэрэлтсэн хүүхэн болхым шиг байна шдээ :P

Tuesday, October 04, 2011

Nejnost'


Үзчих юмсөөн гээд нэг бодож байсан Ponyo-гоо үзчихсэн. Япон хүүхэлдэйн кинонууд хөөрхөн тэ? Бүгдийг нь ч мэдэхгүй л дээ, ганц мэддэг нь л Hayao Miyazaki - түүний күүкэлнүүд :P Дээр нь Joe Hisaishi-giin hogjim. Krilleer bichih gsn zalhuu hurev :P

Bi er n anh yugaa bodoj dream gdg ner oortoo avsiin bol? yaaj yavjgaad iim ner songosnoo ch vnendee oooogt sanaku vaina :P ta naraas sanajgaa hvn bval heleerei gss kk. za ner ch yahuu.


Elteer emeeg ahmadiin bayart n hurgej ogno geed hotoos neleen hol neg amraltand avaachvooo... Nagats egch eej 2iig bhgui dr n egchiin mashaaniig bariad teruugeer baahan tavargav :P Tsagdaa bkum chn yaadiin teee kk. Harin hotod barina geheer l aigaad bgaan. anh barihad ta nar ch bas aidag bsnu? hehe. za muu boloogii min unshdag hun ugaasaa baga bdg ldaa. tgeed unshdag hed n mashaanaas harshiltaim shig bailee :P

Neeree bi aav eejees iluutei gants muu uyeel egchdee aimr zagnuuldag bsiishd. Tootoi hed zagnuuljiisan lda, tehdee tednuus n dandaa daraa n hereg bolson bdgiin :D

ehniih n, bi jaahan bhda tedniid bainga ochool honojiidog baisiin. neg udaa egch ayaga tavgaa ugaagaad untchaarai za? geheer n bi okk gecheed zalhuuraad untkaad hevtku yu. tgsn egch bvr oroi teriig harchaad shuud hoogood bosgodiim bgaazdee kk. "amlasan l bol amlasan. chi margaash yamr chuhal hicheeltei bh chin nadad hamaagui, hiih baisan yumaa dusgajiij saljii chi" gej ireed zagnuulsoo zailuul.

Daraa n, bas ochij honood, ogloo n bvr aimr yaaraad (ter uyed ahlah angid bsn bhaa, ogloo ordog bsniig boduul) honjloo ch huraahku yavdiim bgaazdee? :P tgsn odor n sms bichij bgaan: "ta buudald bgaa bish shuu huuhee" getsen haha.

bas daraagiih n, egch nz zaluutaigaa sms bichiltseed baivoo. tgeed bi hajuud n suuj bgaad, utsand m sms irenguut n yuiin yugjiin geel sootgonood... tgsn egch bas helj bgaan: hunii utas geh metiin nuutstai n holbootoi yumiig bitii sonirhoj bai. huviin nuuts chin huviin l nuuts ntr ch biluu neg tiimerhuu markiin yum heljiij bilee.

Medeej hereg shuud l ingeed hatuurhaad bsn hereg bish, ajiglaj bgaad helehgui bol bolkum bn gej bodod heldeg bsn biz. Bi ooroo olj harahgui bsn dutagdliig l helsen hereg lde... Gants 2hoon ch gesen ene zemleluud n namaig hariutslagatai, yumiig yas hiih gej vzeed adgaad bdg, emh tsegtsgui yumand durgui geh met bolj tolovshihod bas baga geltgui nemer bolsiim da gej boddiin.

Ponyo gesnees iim hoorhon togloom n bdiim bnlee. Mair dvndvvk tsaraitai bgaaz :))

Saturday, September 24, 2011

Говийн гоёо

Ээж их сонин юмнууд худалдаж авсан байна. Говийн гоёо, буурын бохь, цэцгийн тоос гэх мэт...

Говийн гоёо: Аймар хачин аргуу амттай, муухай гэхэд хаашаа ч юм, их сонин л юм байдым байна. Амталж үзээгүй амт байна. Ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны шарх, ходоод өвдөлт энэ тэрд уудаг гэнэ. Бас цус төлжүүлэхэд сайн гэнэ. Нэтээс энэ ургамлын тухай хайгаад олсонгүй би лав.

Буурын бохь: Буурын бохь гэдэг нь яг ороо нь орсон буурны шилнээс гардаг нэг төрлийн өвөрмөц заар/бохь/ юм байна. Монголчууд буурын бохийг эртнээс төрөл бүрийн өвчнийг илааршуулах аргаар хэрэглэж байсан байна. Ялангуяа төрөл бүрийн эмэгтэйчүүдийн өвчин, цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй юм байна.
Тэгээд гол нь бохь гэж нэрлээд байгаа юм нь зогдорных нь үстэй наалдцан байдым байна, тэрнийг нь усанд хийж хандлаад уудаг гэнээээ... Ээж намайг бас уу гэсэн, яанаа. Эмээгийн хэлж байгаагаар аймарр муухай үнэртэй, яаж уудын гэмээр юм байдаг гэсэн =P
Гэхдээ хавдарт бол сайн юм шиг байна лээ. Намайг жаахан байхад манай хамаатны ах уудаг байсан гэсэн. Гэхдээ угаасаа тэр ахын хавдар хүндэрчихсэн байсан болхоор эмчилгээ авалгүй нас барчихсандаа 19 настайдаа :'(

Цэцгийн тоос: Энэ бол тамир тэнхээ сайжруулдаг эд гэнэ. Хагалгаа нтр-ийн дараа хүмүүс их уугаад байдын гэж ээж хэлнэ лээ. "Цэцгийн тоосонд хүний биед зайлшгүй шаардлагатай витамин, аминхүчил, эрдэс бодис хамгийн зохимжтой хэмжээгээр агуулагддаг. Нэг халбага цэцгийн тоос нь хүний өдрийн шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн хоолны дуршил нэмэгдүүлж, ой тогтоолт, хараа сайжруулан, зүрх-судасны системийн үйл ажиллагаа нэмэгдүүлж, артерийн даралт хэвийн болгоно. Дархлаа сайжруулан, стресс тайлж, оюуны болон биеийн ажиллах чадвар дээшлүүлэн, урт наслуулах чадвартай байдаг. Цэцгийн тоос байнга хэрэглэснээр зүрхний шигдээс, цус харвалтаас урьдчилан сэргийлнэ" гэж нэтэд байна. 100гр нь 7000 төгрөг гэсэн.

Бас жилий буюу прополис гэж юм байдаг гэнэ. Хүмүүс тэрүүгээр нэг хайгаад байсан гэсэн. Нэтээс харсан чинь: "Зөгий залуу модны мөчир навч, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүнийг жилий буюу прополис гэнэ. Прополис нь бие махбодийг вирус, мөөгөнцөр, нянгаас хамгаалах байгалийн "антибиотик" болдог ба арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай. Мөн хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээтэй. Прополисийг салст бүрхэвчийн өвчлөл, ханиад томуу, архаг, хурц бронхит, уушигны үрэвсэл, астм, ходоод, 12 нугалаа гэдэсний шарх анагаахад ашигладаг" гэж байна. Энэ нь 1гр нь 5000 төгрөг гэсэн гэнээ. 7гр орчмоор нь аваад /7гр гэдэг нь шүдэнзний хайрцагны талд хүрэхтэй үгүйтэй хэмжээ/ бага багаар нь усанд найруулж уудаг гэнэ. Хувааж биш, дээрээс нь хийгээд уудаг, хавтгайдуу хэлбэртэй хатуу юм байдаг гэнэ. Ус хийнгүүт зунгааралдаад бага багаар уусдаг. Бараг 2 жил хэрэглэдэг гэнэ дээ. Шууд уусаад алга болчдоггүй гэсэн. Энийг сая ээжид тайлбарыг нь харуулсан чинь сая авчдаг байж гэсэн кк.

Иймэрхүү болон өөр маш олон төрлийн юмнууд өнөөдрөөс эхлээд 6 хоног Цэнгэлдэх хүрээлэн дээр үзэсгэлэн яармаг дээр зарагдаж байгаа юм байна шүү нөхдөө.

Тэгээд ч элдэв бусын эм ууж байснаас иймэрхүү юм нь аминд хал балгүй байх доо. Би ч эмэнд нэхх сүсэгтэй биш.

Friday, August 05, 2011

Одод ингэж харагддаг

Бүтэн долоо хоногийг бараг л амнаас нь үг унадаггүй хачин хүнтэй өнгөрөөлөө. Би хэдий тийм ч их яриасаг биш боловч тэр надаас: "чи дандаа ингэж хүн залхтал ярьдаг уу?" гэж асуусан гээд бодохоор тэр барагтай л бол амаа нээдэггүй болж таарч байгаам.
Байшингаас нь гараад холгүй байх голд хамт очно, тэр намайг ийм газар ирчихээд гуталтайгаа явлаа гэж "үглэнэ". Намайг дэргэд нь байгааг ч анзаарахгүй уншаад л, юу ч юм ширтээд л, бодоод л...

Тоггүй тэнд гал дээр хоол хийж цай чанана. Лааны гэрэлд мах мөлжиж хоолоо иднэ, эцэст нь надад баярлалаа гэж хэлдэг.


Би жаахан хүүхэд шиг эргэж тойрч гүйгээд л, дандаа шахуу яагаад ингэж байгаам, яагаад тэгж байгаам, яагаад ийм юм гээд асуугаад л байна. Хариулахгүй болохоор нь сэгсэрч үзнэ, уцаарлаж үзнэ, тэгээд ч нэмэр болоогүй л дээ.

Харин шөнө нь тэр надад: "Би чиний гаранд дуртай, хөөрхөн болохоор нь" гэсэн. Тэгээд л тэр дээшээ хараад унтчихсан. Бас нэг шөнө нь миний урууланд дуртай, бас нуруунд чинь дуртай гээд нурууг маань зөөлөн илсэн.

Тэр гадаа унтдаг. Харин би дотор. Хааяа гарч түүний дэргэд хэвтээд тэнгэр ширтэнэ. Гэрэлгүй газраас тэнгэрт байгаа одод маш тод харагддаг. Жаахан байхдаа үхлийн дараа би аль нэг одон дээр суугаад амьдралыг хажуугаас нь ажиглаж болох байх гэж боддог тэр бодол эргээд санагдах ч шиг....


Мэддэг болоод удаагүй хэн нэг түүнтэй хамт эргэн тойронд нь айл хунар байхгүй шахуу тийм байшинд хамт очсондоо харамссангүй...

Monday, July 25, 2011

Alarm

Мессежний дууг хэт чанга дээр тавьчихсанаа багасгалгүй унтсаны дүнд өглөө 6 цаг өнгөрж байхад цочтол дуугарав. Нүдээ арайхийж нээгээд уншчихаад шууд босоод суучихсан, юуун тэр нүд анилдах барих....
Нэг мэдсэн хар кофе уугаад ширээний ард тэр хүний 'чамайг маш их санаж байна' гэж хар үүрээр миний утсанд ирүүлсэн хэдэн үгийг хараад сууж байнаа.

Би хэзээ ч тэр хүнээс ийм үг гарна гэж төсөөлж байсангүй. Тэр хүнээс гарах гарахгүйдээ ч биш л дээ, очиж очиж надад хэлнэ гэж л огтоооос бодож байгаагүй. Тэрний үгнүүдийг няцаах надад бааахан юм араас нь учирлаж хэлээд л мсж бичээд байсан тэрнийг яах ёстойгоо бодоод олсонгүй.
Тэр хүн доторхоо гадагшлуулж тайвширч байх зуур би тэнд ширээний ард яг л хөшчихсөн юм шиг амьтан сууж байдаг!

Бүх юм хоосон санагдсан үед, уйтгарлаж гунигласан үед би чамайг л бодож тайвширдаг гэсэн үгийг нь уншаад шууд газартай булшлагдав. Гайхахаас өөр яах ч билээ, тэгээд л "намайг хүн санаж байнаа гэдэгт муу юм байхгүй байлгүй дээ" гэсэншүү юм бодож өөрийгөө тайвшруулаад суулоо....
Энэ амьдралд тохиолдох бас нэг хачин явдал байлаа.



Хүнээр хайрлуулж байгаагүй хүн эргээд хэн нэгнийг хайрлаж чаддаггүй юм гэж хэн ч билээ нэг хүн надад хэлж байсан. Тэр үед нь би түүнтэй санал нийлж байлаа. Гэхдээ би түүнийг нь одоо няцаамаар байна, хайр мэдрээгүй ч өөрийнхөө хэмжээнд хүнийг хайрлаж болдог юм шүү гэж.

Tuesday, July 19, 2011

asfSEARE

Yag vnendeee aimr hetsuu bnaa :( Odor bolgon shahuu har darna, vvreer aigaad serchihne.

Neg bol uilaad l emleg yavkuee geel bn gj, esuul jaahan hvvhed hotlood gudamjaar yariad yavaad bn :((((((((((((((( ene zvvdnvvd namaig bvr aljiin. Neg odor bvr bvh shvd unaad bn gej zvvdelsen.

Zvrh uridniihaasaa iluu hurdan tsohilood, cholootoi amisgal avna gedeg hvnd sanagdah. tseej honduurtei dooshoo haraad untaj ch bolku. yamr neg yumand sanaa mash ih zovj bn. hamag tamir tenheegee baraad duuslaa

Tuesday, January 11, 2011

Зуныг санах нь

Ингээд л зун болоосой гээд хүсдэг юм... Бороотой өдөр сайхан норж алхах юмсан энэ тэр гээд л.. Энэ зун харин хаа очиж бэлтгэлтэй угтана аа хө. Өнгөрсөн зун хэд ч норсон мэдэхгүй, бүр шалба нороод л байсан юм даг санаж байгаагаар :P

Даанч гайтай зун нь ирэхээс өмнө хийх юм их байдаг.. За тэгээд амьд хүн аргатай, яаж ийгээд дуусна даа. Би ч одоо их өөдрөг болчихоод байгаа шүү дээ ер нь =D






Nevermind
I’ll find someone like you
I wish nothing but the best
For you too