Saturday, December 03, 2011

Шалдар булдар

Би хүчтэй юмнаас харшил өгөхдөө их амархан байхгүй юу. Сая жилдээ нэг хүрдэг ханиадаа хүрээд кк, эдгээх гэж байнаа гээд лаг адууны махны шөл+цагаан гаатай уугаад байсан чинь энэ хацар бумба тавиулсны дараа хавдчихсан юм шиг болчдог доо? яг нэг тиймэрхүү болоод хавдах маяг орчихын аххахаха.
Эхний уусан өдөр нүүр ер нь биш байна даа гэж бодчоод, за гайгүй биз гээд өнгөрсөн, 2хоног уусны дараа хөөрхий хацар минь будаарваа :P

Зун бас яншуйнаас харшлаад ийм болоод байсын. Ээж л их гоё моё гээл шөлтэй хоолон дээр цацаж бариад л, би ч бас ногоон ногоо юм чинь гэж бодоод, нээх дуртай биш ч яахуудээ идэхэд гэж бодоод идсэн, хацар нүүр будаа кк.

Одоо бас ямар юмнаасаа харшилтайгаа хэзээ нээж илрүүлэхийн байгаан хахаха.


Гэснээс ганц хоёр хэрэгтэй юм хэлэхэд,
- орой нойр хүрэхгүй байвал жамц давсан дээр нэлээд хэдэн минут алхахад нойр их сайн хүрнэ. гол нь давс маань үүрмэг биш, болж өгвөл уланд сайн массаж болчихоор ширхэгтэй байх хэрэгтэй. Зун лагер энэ тэрдээ гарахдаа өвсөн дээгүүр алхаж байх нь ер нь биед сайн. /Би тэхдээ өвстэй газар ирчээд гуталтай явлаа гэж нэг найздаа загнуулжийсан л толгой л доо кк. Тэхдээ одоо тэгэж сайхан боломж алдаж байхгүйээ гэдгээ хэляаа :P/
- харин эсрэгээрээ нойр хүргэхгүйн тулд kahlua ч юмуу ямар нэг кофены ликёр 100гр-аас нэг их хэтрүүлэлгүй уувал зүгээр. Шууд сэргээд ирдэг гэсэн. Одоогоор би өөрөө туршиж үзээгүй л байна. Тэхдээ л баталгаатай л юм гэсэн :D


Нээрээ 7хоногийн өмнө ч байнуудаа, орос 3-р сургуулийн тэндэх Миний дэлгүүр орвоо. Тэгсэн тэнд durian гээд жимс байдаг даа? Тэрийг майр ихээр нь овоолоод зарж байгаам байнаа. Би хараад гайхлаашдээ. Тэр жимсний үнэр нь аймаар муухай, амт нь ч нэг их гавихгүй юм байдаг гэсэн. Тэгтэл айгүй жимс гээд заржийдаг кк. Уг нь ч жимс нь ч жимс л гэж явдаг л даа. Тэхдээ л.... Хэдэн хүн тэрийг худалдаж авч шатсан болоо? лол. Бодохоор инээд хүрээд байгаан. Тиймэрхүү юмаа боджийж зармаар юмооооо.
Тэхдээ тэндээс дуртай драгон фрүүтээ авсан. Элдвийн жимсийг бодуул хурц амт байхгүй... Аа гэхдээ урд байдгаа бодуул амт нь арай сул байдгиймаа. Бодуул энд ирэх гэж тээвэрлэлтээс болоод жаахан удаад амт нь сул болчдог ч юм болуу? заза whatever.... жимс судлаач болохжийнэ нэг мэдсэн :P

1 comment:

Уйгаржин said...

mongold medehguie, jimsiig huraahdaa tootsoolj tuuhii teeverldeg hed hongiin daraa delguur zaragdahaas hamaarch