Showing posts with label painting. Show all posts
Showing posts with label painting. Show all posts

Friday, October 14, 2011

Judith

Юдифь бол маш дайчин, эр зоригтой бүсгүй. Гоо үзэсгэлэн ч түүнд харамгүй заяагдсан. Өөрийнхөө нутгийн, өөрийн хүмүүсээ аврахын тулд дайсны талын толгойлогчийн толгойг эргүүлж, өөртөө татаад толгойг нь цавчиж амар амгаланг авчирсан гэдэг.

Гэсэн нэг домог байдаг юм байна. Энэ домгийг өгүүлсэн цэцэглэлтийн үеийн зураач Giorgio Barbarelli da Castelfranco-ийн дараах зураг байх.



Нүд нь доошоо харсан байх бөгөөд хэрэв наашаа харсан бол түүний нүд баяртай байх байсан болов уу? эсвэл хүний амь хороочихсон болохоор гунигтай байх байсан уу? гэдгийг зургийг үзэж байгаа та өөрийнхөөрөө мэдрэх болно. Ер нь мань хүний зургууд хүнд "за энэ яасан бол" гэсэн дотоод дүрслэл, тааж олох таамгуудыг төрүүлэхүйц байдаг юм гэнээ.



Аа тэгээд энүүний нэрий нь харчаад /Judith/ Климтийн нэг зургийг гэнэт санав. Яагаад урьд нь анзаарч байгаагүйм болдоо гэж бодсон шиг....



Зургийн баруун доод буланд хүний тал толгой байгааз? Энэ нөгөө дайсны толгойлогчийн огтлуулчихсан толгой нь хэх... хумсаараа толгойнд нь шигтгэчихсэн, Giorgione-ийн зургаас ялгаатай нь ялалт байгуулсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байх шиг санагдсан.


Judith-ийн тухай зургууд их л байдаг, цэцэглэлтийн үеийн эхний үеийн зураачид үйл явдалтай зураг зурдаг байсан байна л даа. Жишээ нь энэ толгойг нь яг огтолж байгаа хэсэг ч юмуу, эсвэл толгойг аваад зугтаж байгаа гэх мэтчилэн үйл явдлыг дүрсэлдэг байсан бол Giorgione үйл явдлыг бус дотоод сэтгэл рүү өнгийсөн байдаг болтойм. Тэгээд наашлаад энэ Климт нтр болоод ирэхээр өнгө будгаар, зураасаар илүү илэрхийлдэг болж ирсэн байнаа.....



Даная-ын тухай зургууд ч бас үүнтэй адил ямар үед зурагдсанаасаа хамаараад өөр өөр хувилбарууд их байдаг гэжийнаа