Showing posts with label movie. Show all posts
Showing posts with label movie. Show all posts

Tuesday, February 21, 2012

Once again

Hudlaa lda... hezee ch once again bdguin. danda l ahin dahin uzdiin. uzeed uiddagguin. uzeh burtee uildiin :P



Hogjim n uneheer goy um bn. dotroos negiim ogshood, zangiraad bdiin :P

Saturday, January 07, 2012

03.20am



Minii medeh bas neg goy hair...

Tuesday, December 06, 2011

American beauty

Энэ миний дуртай кинонуудын нэг. Хааяа хааяа үзэхээр нэг л гоё, гэсэн хэрнээ муухай мэдрэмж төрдийн. Гоё муухай хосолж мэдэрдэг лут мэдрэмжтэй гар шүү би хаха.

Миний ертөнцийг үзэх үзэлд энэ кино багагүй нөлөөлсөн... гэж нэг найз маань хэлж байсын. (Ер нь энэ нөхрөөс болж ийм элдэв дээдийн кино үздэг болсын, тэрнээс биш би ч юм мэддэггүй л толгой)

Хүн болгон гэр бүл болгон харагдаж байгаа шигээ байдгүй. Бас ярьж байгаа шигээ ч байдгүй. Өөрийгөө дөвийлгөн сайрхахын цаана сул дорой байдал, инээдний цаана гуниг, магадгүй гунигтай байгаа хэрнээ хэн нэгэнд баярлаж бас тэрнийгээ хайрладаг ч юм билүү, өөрийгөө даруухан жирийн гэж итгүүлэх атал цаана нь огтоос жирийн бус бодол байдаг...

Гэмт хэрэг хийх юмсан гэж хүн болгон боддог. гэхдээ хийснүүд нь л гэмт хэрэгтэн болдог гэдэг ч билүү нэг үг санаанд орчлоо.


Найздаа өөрийгөө секс машин мэт ярьдаг өсвөр насны охин тэр найзынхаа аавтай секс хийх гээд тулахад онгон гэдгээ хэлдэг.
Хүүгээ гей байх вий гэж үхтэл нь зодсон цэраг аав өөрөө гей байж, анхны бас сүүлийн удаа эр хүнийг нулимстай үнсдэг... энэ тэр гээд дотор палллл гээд явчихмаар хэсгүүдтэй миний дуртай кино.


Friday, November 25, 2011

Salo or the 120 days of Sodom

Нэг ийм балиар заваан кино үзээд.. Гэхдээ яг үнэндээ надад энэ муухай санагдсангүй ээ.
Анх хэзээ ч билээ найзаас сонсчихоод татаад авчихсан байсан, мартагдсан. Саяхан олж хараад найзаас асуутал, "чи үзээд дэмий дээ" гэсийн уг нь. Тэр тусам нь үзэлгүй яахав. Үнэндээ бол кино хичнээн дур гутмаар кино ч мэдрэмж сэргээсэн ч гэхиймуу тийм байлаа.

Энэ кино хориотой киноны тоонд ордог юм байна лээ. За хориотой нь ч юу юм, хар жагсаалтанд орсон кино.
Энэ жагсаалтанд хэд хэдэн кино орсон байдаг юм байна. Blacklist гэчихсэн хэдэн киноны нэртэй файл гомбүүдэр дээр явна, нэг газраас олж уншчихаад л хадгалаад авсан болтой.

1. Irreversible. Энийг хүмүүс ер нь мэдэх байхөө. Gasper Noe-ын бүрэн хэмжээний 3хан киноны нэг. Хүчирхийлэл... Belluci-г нүүрээр нь газар мөргүүлдэг хэсэг, нэг гей-н нүүрийг галын хороор хавтгай болтол нь нүддэг хэсэг энэ тэр бас л эвгүй. Яахвээ дажгүй кино.

2. Энэ дээдэх Salo or the 120 days of Sodom. 76 оны кино гэхэд их сонин гоё санагдсан. Энэ одоо тэгээд утгаараа садизм уу?

3. I Spit on Your Grave (1978). Ёстой мэдэхгүй кино. Хэдэн жилийн дараа мартчихгүй бол үзэх байх :P 2010 онд энэ киног ахин найруулж гаргасан болтойм. Хүчирхийлэл л гардаг шиг байна.

4. Baise-moi (Fuck Me). Энэ бүүүүр мэдкү кино явжийна :P Франц кино.

5. Audition. Япон кино. Энэ кино бол таалагдсан. Dreamers Day гээд кино гаргаад байдаг өдөрлөгт түрүү жил билүү үзэж байсан.

6. Clockwork Orange. Англи кино. Хүчирхийлэл залуусын амьдрал мэтийг харуулдаг гэсэн. Би үзэж байгаагүй. Гэхдээ энүүний зурагтай t-shirt байдгийн кк. Шав шар өнгөтэй, нэг найзаасаа авчихсан. Угаасаа тэрүүнд орохгүй байсымоо хаха.

7. In the Realm of the Senses. Cекс л гараад байдгийн. Эротик ч биш, муухан порно шиг л...
Япондоо бол дээхнэ үед гарч байсан нэлээд алдартай гэмт хэргийн тухай л юм л даа уг нь. Солиотой хүүхний ханаж цаддаггүй хүсэл, тэр нь явсаар эрэгтэйнхээ эрхнийг огтолсноор дуусдагийн.

За нэг иймэрхүү жагсаалт байдгийн байна. Муу юманд дурламаар санагдуул үзээрэй л дээ ;D

Tuesday, November 08, 2011

Never say never


Надад энэ Karate Kid гээд кино аягүй хөөрхөн санагддымаа :) Нэг тийм урам өгсөн гэхиймуу, за урмаа байг гэхэд ямар ч байсан их хөөрхөөн хөнгөхөөн санагдаад байдын. Тэгээд төгсгөлд нь нөгөө Жастин Бийбэрийн nEver say never нь явангуут бүүр гоё =D


Justin Bieber гэснээс энэ нөхрийн нэг дууг саяхан олж сонссымаа, Mistletoe гэдэг дуу, хаа нэг сонсжооход дажгүйм байна лээ шүү :D

Sirus-т сонсгосон чинь бас дажгүйм байна шдээ гэсийшд хаха. Тэр хүний амнаас ийм үг сонссондоо итгэж чадаагүй шүү гссс кк