Sunday, October 16, 2011

Ан

Надад хэдэн ном хэрэг болоод том нагац ахаас асуутал ах нь олж өгөлгүй яахав гээд, хэдэн ширхэг ном гарын авлага электрон хувилбар зэргийг нь надад өгөх болвөө. Гэр нь манайхаас холгүй болохоор өчдөр орой салхилангаа тэднийх рүү явав. Гэртээ ганцаараа байж таараад.
Эхлээд надад уншиж байгаа гээд үхлийн дараах амьдралын тухай юу ч гэсэн нэртэй байлаа даа нэг ном үзүүллээ. Би бас тэр насны хүн /50 гарчихсан/ сонирхож мэднэ гээд 2 ном зөвлөлөө. Өө тэгээд ёстой есөн шидийн юм яриад, ном нь чононы тухай ном болоод чононы тухай ном нь чоно хэрхэн авлах тухай болоод, ан яриад, ийм тийм амьтан тэгж агнасан энэ тэр болоод, амьтны мах яриад, бүр сүүлдээ бууны тухай, би давраад буунуудыг нь гаргуулж хараад :P Бууны талаар бас нэлээд юм мэдэж авсан. Мэдээж эргүүлж тойруулж харж, барьж замгийг нь мулталж түгжиж энэ тэр. Манай аавд буу бол байхгүй, харин гөрөөс туулай зэрлэг гахай махай гэсэн амьтны мах аав авчирахаар нь идэж үзжийж билээ. Ингээд ярихаар хүмүүс намайг амьтан алж идчихээд юундаа гайхуулаад байгаан гэж бодож магадгүй л дээ. гэхдээ ан, агнасан ангийнхаа махыг иднэ гэдэг надад лав нүгэл санагддаггүй юмаа. нэг тийм сүлд хийморь сэргээд ирдгийн :P

Ах бас хэлж байсан, машинтай давхиад дээрээс нь харж байгаад л буудчихна гэдэг анчин хүний хийх юм ч биш л дээ, тэгхээр чинь тэр кайфыг нь мэдэрдэггүй юм гээд л... Үргээлгэ отоонд хэдэн удаа сууж байснаа, ямар чоно агнаж байснаа, хэдий үед ямар амьтан агнаж болдог тухай баахан хууч хөөрсөн. Угаасаа цэрэг цагдаатай холбоотой хүн л дээ. Зүгээр нэг сонирхогч буу яриад байгаам биш.

Тээр жил нэг өвөл ах найзуудтайгаа бас хүүгээ дагуулаад анд явж л дээ. Тэхэд хандгайтай таарсан гэсэн. Буудсан боловч амин газрыг нь онолгүй шархдуулаад харанхуй байсан тул алдчихсан гэсэн. Үүрээр араас нь явтал 2 уул даваад мөрийг нь олж л дээ. Цагаан цасан дээр цусаар хөтлүүлээд л явсан боловч нөгөөх хандгай нь үхээгүй, өмнөхөн нь л яваад байсан гэсэн. Ойр хавьд нь нүдэнд торж харагдахгүй байсан ч цасан дээрхи цус нь шинэ цус байгаад байсан гэж байгаам. Нөгөө хэд ч бүр эцээс буцсан юм байх. Тэр их тусгүй юм болсон, тэгэж амьтан тамлаад ямар олиг байхав, гэхдээ л бүтэн шөнө цусаа асгаруулж явчихаад өглөө болтол үхээгүй л байгаа юм айхтар амьтан даа.. гээд санаа алдана лээ.

Бууны тухайд, яагаад сум эргэлдэж гараад байдгийн учрыг мэдэж авсан шд кк. Өө бас би бодохдоо шувууны бууг их жижигхэн жижиг сумтай гэж бодоод байсан чинь хамгийн бүдүүн голтой нь юм билээ. Тэгээд цацардаг сумтай, хамгийн чанга цохилттой буу гэсэн. мөрөндөө биш гарын булчин энэ тэрээс түшилт авахаар цохилтонд нь хөхөрчихдөг гэж байна лээ. аймар өвддөг, шувууны бууг олон буудуулна гэхээс халширдаг гэсэн хэхэ. Би ми бол шууд хананд шигдхийм уу хайшаан :P
Аа тэр винтов, калибр нь бол жижиг голтой, нэлээн хүнд. Хаха нээрээ ах залуудаа буу өргөх сургууль гээд гэртээ индүү бариад гараа буу барьж байгаам шиг өргөөд зогсдог байсан гэсэн :))

За тэгээд би ч ан сонсох дуртайг хэлэхүү нүд нь гэрэлтчихээд л баахан юм асууж шалгааж дуусаад, гарах гэж байтал ах "ах нь ойрдоо анд явахгүй байгаа, нас ч явж, хоёрт бас амьтны амь таслах нь тиймхэн санагддаг болж.." гэсэн. Гэхдээ тэр нь надад "ахиад анд хэрэв явбал авч явнаа" гэж байгаам шиг л сонсогдсон доо хэхэ.

No comments: