Monday, October 31, 2011

Номын сан

Яг одоо шөнийн 2 цаг дөхөж байна. Уг нь би 4 цагийн дараа босч усанд орчихоод, онгоцны буудал орох ёстойм. Тэгээд унтахаасаа өмнө гялс энэ байгаа айлын номын санг шагайчаад унтъя гэж бодоод харвоо. Юуун унтах. 3 ном шүүрч аваад дэргэдээ тавьцан сууж байна. Баахан ном хараад нүд сэргээд юун нойр хүрэх л боллоо хэхэхээ.

Есөн шидийн ном байнаа бүр нэг. Заримынх нь зургийг авчлаа :P




















За тэгээд баахан ном харж байгаад доор байгаа 3-ыг дэргэдээ авчраад тавьчихлаа. Явтлаа жижигхэн 2ыг нь уншаад сууж байя.


Хуулийг нэлээн дээр ахынд олж харчихаад уншмаар л юм байна даа гэж бодчоод мартчихсан байна лээ. Харин Зэн-гийн тухай хэд хэдэн ном уншиж байсан ч нэг найзын зөвлөснөөр Аюурзана-ын энэ нингэхээн номыг бас харчихъя гэж бодсон шиг л сууж байна.



Аа харин энэ Монгол киноны нэвтэрхий толь бол үнэнннн янзтай ном байнаа. Хараад шууд уулга алдлаа шд.
Монголын уран сайхны киноны танилцуулгатай, кино найруулагчид болон жүжигчдийн тухай танилцуулга, кино урлаг гэж юу болох талаар маш их зүйлийг багтаажээ. Хэрэв та номын сантай бол, ном цуглуулдаг бол энэ цуглуулганд тань зайлшгүй байх ёстой номын нэг мөнөөсөө мөн гэж хэлье хэхээх. 2005 онд хэвлэгдэж байсан ном юм байна лээ. Би мэдээгүй ийм удсан байна :D

1 comment:

Umi said...

Энэ айлд чинь очоод хэвтчхийсан даа.