Sunday, February 06, 2011

Өөрийгөө зовоогч

Өчигдөр үндэсний тв-ээр Сайн уу, амьдрал минь? гээд нэг хану гарчийнаа. Би урд нь кино театраар гарч байхад нь үзээгүй, бас хүмүүс хөөрхөн дажгүй кино гэж байсныг нь санаад үзэхээр суусым. Бүтэн ч үзээгүй ээ, нэг их сонирхолтой ч санагдсангүйг.

Бас нэг гайхсан, хачин санагдсан хэсэг нь Цоомоогийн багшдаа дурладаг хэсэг хэх. Миний дурлал бүтэлгүйтлээ гээд л уйлж унажаад, тэр нэг багш хүүхэндээ өөрийнхөө сэтгэлийг хэлээчгүй юм байж амиа хорлоно гээл гүйхийн зайлуул :))
Хүмүүс далдыг хардаггүйшд, өөрийнхөө бодлыг хэлж байхгүй бол юу бодож байгааг нь яаж мэдэх вээ дээ, тиймээ :)

Бас Цвейг-ийн "Танихгүй эмэгтэйн захидал" гээд зохиол байна. Бас л сонин зохиол. Муухай муу санагдсан хэрэг биш л дээ, харин хүмүүс гол дүрийн эмэгтэйг аймар агуу дурлагч, залууг нь адгийн амьтан гэж дүгнээд байдаг нь л хачин байдын. "Эмэгтэй хүний хайр агуу шүү, хүнийг ингэж хайрлана гэдэг агуу" энэ тэр гээд л хүмүүс их сүрхий яриад байдгийн байна лээ. Яс юман дээр өөрт нь хэзээ ч хайртайгаа, хамт байхыг хүсч байгаагаа хэлж байгаагүй нэг эмэгтэйн зовж шаналж байгаад яагаад тэр залуу буруутах ёстой гэж? Хайртай юм бол ядаж тэрийгээ гаргаж хэлэх хэрэгтэй биздээ, хэлснийх нь дараа хаяж явж байгаа бол давай, гутар зов. Тэгээгүй байж, нэг ч оролдлого хийж байгаагүй байж, хайрыг минь чи ойлгоогүй, би чамд ийм тийм байсан гээд л... Энийг чинь л мазохист гэдэг байхгүй юу :P
Мазохист гэхээр учиргүй өөрийгөө хутга шөвгөөр зүсээд, тэрнээсээ таашаал авдаг гэж шууд утгаар хүмүүс хүлээж авдаг шиг байна лээ. Уг нь бол өөртөө лай хураагаад, юм болгоны урдуур гүйж ороод, тэгээд тэрийгээ шийдэж чадахгүй зовоод л зовоод л байдаг нөхдүүд чинь л жинхэнэ сумтай гарууд кк

Tuesday, January 11, 2011

Зуныг санах нь

Ингээд л зун болоосой гээд хүсдэг юм... Бороотой өдөр сайхан норж алхах юмсан энэ тэр гээд л.. Энэ зун харин хаа очиж бэлтгэлтэй угтана аа хө. Өнгөрсөн зун хэд ч норсон мэдэхгүй, бүр шалба нороод л байсан юм даг санаж байгаагаар :P

Даанч гайтай зун нь ирэхээс өмнө хийх юм их байдаг.. За тэгээд амьд хүн аргатай, яаж ийгээд дуусна даа. Би ч одоо их өөдрөг болчихоод байгаа шүү дээ ер нь =D






Nevermind
I’ll find someone like you
I wish nothing but the best
For you too