
Энэ кино ч нэг хэсэг баахан гарсан даа. Эхлээд нэг их ойшоохгүй байснаа, нэг удаа Боловсрол тв-ээр билүү гарахад нь үзчихээд их таалагдсан.
Гү яахав хүмүүс угаасаа өөр өөр санааг нэг юмнаас олж хардагчлан, энэ киног би найз залуу, хүүхнээсээ салчихаад үхэх гээд явж байгаа найзууддаа үз гэж хэлмээр байдаг юм. Жишээ авах дуртай гэхүү дээ :D
Хэн нэг хүнд үхтэлээ дурлаад, хайрлаад, за бараг л өмнөөс нь үхэж үрэгдмээр санагдтал дурласан байлаа ч, ихэнхи тохиолдолд салалт цаана нь байж л байдаг. Тэгээд салангуутаа өөрөө үхчихмээр, тэр нэг юмаа харахгүй бол амьсгалж чадахгүй болтлоо хэцүү санагдах үе ч бас бий. Гэхдээ ахиад яг энэн шиг чинь учрал ирдэг юмаа гэдгийг л мэдээсэй.
Шинэ дурлал нь сайхан байж байгаад, тэр хооронд хуучныгаа бага зэрэг мартана. Шинэ нь өрнөөд эхнийх шиг сэтгэл хөдөлгөж байгаад ахиад төгсөх болоход ахиад шаналаад эхэдлийн нээх сонион.
Минийхээр бол, тэртэй тэргүй амьдрал босгох ч гэхиймуу тийм зүйл болчихоогүй л бол хэзээ нэг цагт салж мэднэ гэдэгт яагаад бэлэн байж болохгүй гэж? Салчихаад шаналаад үхчих гээд байхын оронд сайхан байсан зүйлээ дурсаад, одоо байгаа шаналалаа ч гүн сайхан мэдрээд явжийтал ахиад хүн гараад л ирнэ шд.
Мэдээж тэнэг юм шиг тэгтлээ их дурлаж байсан хүнээсээ салчихаад өө ахиад хүн таарна гээд дуу аялаад явахгүй нь ойлгомжтой. Тэр хооронд чинь бас хөөрхөөн шаналаад, хэдэн өдөр уйлж дуулаад бас хөөрхөөн юм болно лдоо, би мэдэрч байсын.
Гэхдээ энийг хүндрүүлээд, хамаг амьдрал нь дуусах гэж байгаа мэт хандах нь дэмий санагддаг. Яагаад жаахан өргөн хүрээтэй харж, сэтгэж болохгүй байгаа юм бэ?
Энэ киног үзэнгүүт л яг гардымдөө. Нэг хүүхэнд дурлаал, аймар сайхан байж байтал хүүхэн гэнэт салж алга болоол нэг олж уулзсан чинь сүй тавьчихсан байдаг. Нөхөр бол тэр хооронд үнэн дампуурна. Ажлаасаа гарна, хэд хоног архидна, гэрээсээ гарахаа байна, шанална.
Тэгээд нэг өдөр гэнэт гараал ажил хайж нэг ко-д ярилцлагын ээлжээ хүлээгээд сууж байхдаа нэг хүүхнийг олж хараад утсыг нь авдаг...
Life goes on....
2 comments:
гэхдээ тэр дампуурсан үе чинь аймаар шд, инкээээл бүк юм дуусаа гэхээр яг үкмэээрээдийишд. гэхдээ гүрийчүүл тэгээл мартааск, харин хожим тэр тэнэгтлэээ шоолж инээж ч байх шиг. гээд бодохоор сэтгэл гэдэг гүй мөн хуурамч золиг шиг байгаам даа
dampuursan uye n aimaar gedgiig medjiinaa hehe. gehdee ene bvhnii daraa ahiad... geed l bodchuul araich amia horlochku bh gj boddiin shdee :))
setgel huuramch gehees iluu medremjuud huuramch baih lda. za yu ch blaa gesen time heals everything :)
Post a Comment