Ийм нэртэй Blunt-ийн дуу байдаг даа. Сая тэрийг сонсоод сууж байсан дүү өрөөнд орж ирж юм хайж байж байснаа: "чи наадхаа намайг бүр жоохон байхад л сонсдог байсан тэ?" гээд инээгээд байна кк.
Би энэ дууг бараг 7 жил сонсож байгаа байх шүү.
Хааяа хэцүү үедээ сонсохоор бүр нулимс гоожоод сайхан уйлдын. Үгийг нь сонсоод төсөөлөхөөр өөрийн эрхгүй дотор зурагдаад байдын, яадын хэн мэдэхэв.
Тэгээд нэг найздаа хэлсэн чинь шоолоод байсышд :P Чи бас уйлдагаа? Итгэхгүй л байшүү гэцэн хаха. Яахав, сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж өгдөггүй амьтан болохоор ганц дуунд уйлна гэнгүүт гайхаад наачку юу.
Ажлаас гадна нэг юмтай хамтраад их сонин, сүүлдээ тогтмол явж мэдэх прожект зохион байгуулах гээд бөөн план боловсруулаад сүйд кк. Хүн амьтанд тус болж байвал болоо доо.
Гамлет жүжиг гарж байгаам билээ. Тэрийг нэг үзчих юмсан. Хамт үзэх хүн байна уу? :D
No comments:
Post a Comment