Tuesday, February 25, 2014

Ажил мажил

Хийж байгаа ажлаасаа болоод бүүр сөрөг ч болоод байгаамуу.

Гэр бүл болох гэдгийг хүмүүс их гоё зүйл гээд төсөөлцөн байдаг юм шиг байнаа, эсвэл хэн нэгэнтэй таарангуутаа нөгөө бодож мөрөөдөж байсан ханхүү/гүнжтэй нь "адилхан чччччччч юм шиг" санагдангуут нь ганц жил үлгэн салган уулзаж унтаж явжийснаа суучхийн. Суусан, байнга хамт байгаа хүмүүс яахав дээ, хүүхэд хийнэ биздээ? хүүхэд гараад ирэхээр шөнө унтахгүй, амарч чадахгүй, хүүхэд зүгээр унтахгүй орилоол байна... тэгээл тэсэхээ байгаал бие биендээ уурлаал байдымуу яагаад ч байдаг юм нэг мэдэхэд бид 2 саллаа барилаа, хамт байж болку хүмүүс байсан байна майна...

Уууууучлаарай. Анхнаасаа гэр бүл гэж юмыг хэтэрхий гоёоор төсөөлөхөө боль. Асуудал үүсвэл хамтдаа даван туулах ёстой гэдгээ бод ай. Тэхкүй тэгээл чи миний эрхээр байсангүй гээд 2 талд бодоод, чи минийхээр бай, үгүй чи минийхээр бай гээд бөөн дайн кк.

Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай гэр бүлд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй, хүүхэдтэй болохдоо бэлдэх хэрэгтэй л юм шигээ. Ааааа төлөвлөнө гэж үхсэн баас юу байдын нтр гээд нээх тэгээд байдын. Пландаад болоол байдаг гэр бүл өчнөөн байна шд.

Би хүүхэдтэй юм лдаа, аав нь салаад явчихсан... Саяхан найзалж байгаа залуугаасаа жирэмсэн болчлоо яахаа мэдкү байна нтр гээл тэхийн. Бурханнннн минь, хэн хэний өмнөөс амьдраад, хэний биеийг багажаар ухуулах гээд байгаам бээээ, жоохон хариуцлагатай баймаар байна шүү. Ямар амьтан бишдээ, ямар эмээ өвөөгийн үе биш дээ.Гондом байгаа биздээ, элдвийн эм мэм ай.
Өөрсдөө хүн болоогүй байж, өөрийгөө хэн бэ, дунд дуртай дургүй, уураа яаж эвтэйхэн гаргахуу, яаж сээгэсийн асуудлаа хостойгоо ярихуу, сэтгэл хөдлөлөө яаж гаргахуу гэдгээ ч мэдэхгүй хар нялхаараа суугаал 30 дөхөөл салаад байхын, бүр гайхаад үхлээ яг. дунд нь заавал нэг хүүхэд үлдэнэ. Яддддргаатай. тоглоом бишдээ.

No comments: