Thursday, May 29, 2014

Өнгөрсөн

Би бараг хэзээ ч амьдралдаа аз жаргалтай царай гаргаж үзээгүй байх. Баргийн юманд инээхгүй, баргийн юманд уурлахгүй. Бараг юунд ч сэтгэл ханахгүй, хөдлөхгүй. Хийж чадаж байгаа зүйл нэг ч алга гэж дандаа өөрийгөө голно, дандаа л бусад хэн нэгэнтэй харьцуулна. Гэтэл намайг бусад нь сайн сайхан мундаг чадвартай гэцгээнэ. Мэдэхгүй, би ер нь яагаад хэтэрхий их гутранги юм болдоо. Баяраар ч баярлахгүй, хүнд сэтгэлээсээ сайхан үг ч хэлэхгүй. Зүгээр л байсаар өөрөөсөө залхах юм. Дэргэд хүмүүс амьдралын баяр баяслыг мэдрээд л бөөн юм болох юм. Би л гэж дүүрчихсэн юм "бааааааайййййййжжжжжжжж л" байх юм


Хүн бүрийн амьдралд хүмүүс орсоор бас гарсаар л байна. Нэгэн цагт итгэж хайрлаж хамаг бүхнээ зориулна гэж өмөөрч явсан хүмүүсээсээ өдөр иэрх тутам холдож, ахиад урдных шигээ "чи чаднаа, миний мэдэх хүмүүсээс чи минь тийм имй" гээ хэлэх гэхээр бүх зүйл өнгөрсөн рүү явчихсан, одоод тэр боддог байсан хүн минь өөр болчихсон санагдаад юу ч хэлэхээ байж. Надад хандаж байгаа хандлага нь ч бас намайг хүн гэж тоохоо больсон нь ч мэдрэгдээд, урд нь байсан тэр их сэтгэл хаашаа далдарчихдаг байнаа хараал идмэр.


Би айдаг. намайг гэх, миний талд байх нэг ч хүн байхгүй шүү дээ гэж бодохоос. Тэр хэмжээгээрээ би эргэн тойрныхоо хүмүүст юу ч өгч байгаагүйм гэжүү гэж хүртэл боддог, гэтэл цагаа тулахаар хүмүүс байгаад ч байгаам шиг мэдэх юм алга. Шалгаж үздиймуу яадын байгаан.

Сэтгэл алга. Хэнээс нь ч сэтгэл мэдрэгдэхгүй. өөртөө ч ялгаагүй.


Өнгөрснөө огт мартахгүй, ирээдүй рүү тэмүүлэх юм ч байхаа байжуу дээ янз нь.

No comments: