Saturday, September 24, 2011

Говийн гоёо

Ээж их сонин юмнууд худалдаж авсан байна. Говийн гоёо, буурын бохь, цэцгийн тоос гэх мэт...

Говийн гоёо: Аймар хачин аргуу амттай, муухай гэхэд хаашаа ч юм, их сонин л юм байдым байна. Амталж үзээгүй амт байна. Ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны шарх, ходоод өвдөлт энэ тэрд уудаг гэнэ. Бас цус төлжүүлэхэд сайн гэнэ. Нэтээс энэ ургамлын тухай хайгаад олсонгүй би лав.

Буурын бохь: Буурын бохь гэдэг нь яг ороо нь орсон буурны шилнээс гардаг нэг төрлийн өвөрмөц заар/бохь/ юм байна. Монголчууд буурын бохийг эртнээс төрөл бүрийн өвчнийг илааршуулах аргаар хэрэглэж байсан байна. Ялангуяа төрөл бүрийн эмэгтэйчүүдийн өвчин, цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй юм байна.
Тэгээд гол нь бохь гэж нэрлээд байгаа юм нь зогдорных нь үстэй наалдцан байдым байна, тэрнийг нь усанд хийж хандлаад уудаг гэнээээ... Ээж намайг бас уу гэсэн, яанаа. Эмээгийн хэлж байгаагаар аймарр муухай үнэртэй, яаж уудын гэмээр юм байдаг гэсэн =P
Гэхдээ хавдарт бол сайн юм шиг байна лээ. Намайг жаахан байхад манай хамаатны ах уудаг байсан гэсэн. Гэхдээ угаасаа тэр ахын хавдар хүндэрчихсэн байсан болхоор эмчилгээ авалгүй нас барчихсандаа 19 настайдаа :'(

Цэцгийн тоос: Энэ бол тамир тэнхээ сайжруулдаг эд гэнэ. Хагалгаа нтр-ийн дараа хүмүүс их уугаад байдын гэж ээж хэлнэ лээ. "Цэцгийн тоосонд хүний биед зайлшгүй шаардлагатай витамин, аминхүчил, эрдэс бодис хамгийн зохимжтой хэмжээгээр агуулагддаг. Нэг халбага цэцгийн тоос нь хүний өдрийн шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн хоолны дуршил нэмэгдүүлж, ой тогтоолт, хараа сайжруулан, зүрх-судасны системийн үйл ажиллагаа нэмэгдүүлж, артерийн даралт хэвийн болгоно. Дархлаа сайжруулан, стресс тайлж, оюуны болон биеийн ажиллах чадвар дээшлүүлэн, урт наслуулах чадвартай байдаг. Цэцгийн тоос байнга хэрэглэснээр зүрхний шигдээс, цус харвалтаас урьдчилан сэргийлнэ" гэж нэтэд байна. 100гр нь 7000 төгрөг гэсэн.

Бас жилий буюу прополис гэж юм байдаг гэнэ. Хүмүүс тэрүүгээр нэг хайгаад байсан гэсэн. Нэтээс харсан чинь: "Зөгий залуу модны мөчир навч, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүнийг жилий буюу прополис гэнэ. Прополис нь бие махбодийг вирус, мөөгөнцөр, нянгаас хамгаалах байгалийн "антибиотик" болдог ба арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай. Мөн хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээтэй. Прополисийг салст бүрхэвчийн өвчлөл, ханиад томуу, архаг, хурц бронхит, уушигны үрэвсэл, астм, ходоод, 12 нугалаа гэдэсний шарх анагаахад ашигладаг" гэж байна. Энэ нь 1гр нь 5000 төгрөг гэсэн гэнээ. 7гр орчмоор нь аваад /7гр гэдэг нь шүдэнзний хайрцагны талд хүрэхтэй үгүйтэй хэмжээ/ бага багаар нь усанд найруулж уудаг гэнэ. Хувааж биш, дээрээс нь хийгээд уудаг, хавтгайдуу хэлбэртэй хатуу юм байдаг гэнэ. Ус хийнгүүт зунгааралдаад бага багаар уусдаг. Бараг 2 жил хэрэглэдэг гэнэ дээ. Шууд уусаад алга болчдоггүй гэсэн. Энийг сая ээжид тайлбарыг нь харуулсан чинь сая авчдаг байж гэсэн кк.

Иймэрхүү болон өөр маш олон төрлийн юмнууд өнөөдрөөс эхлээд 6 хоног Цэнгэлдэх хүрээлэн дээр үзэсгэлэн яармаг дээр зарагдаж байгаа юм байна шүү нөхдөө.

Тэгээд ч элдэв бусын эм ууж байснаас иймэрхүү юм нь аминд хал балгүй байх доо. Би ч эмэнд нэхх сүсэгтэй биш.

Friday, September 23, 2011

Rite there

Come here baby and be my baby
Come here baby put your hands on my body
Right there keep it right there
I love when you put it right there

Me like the way that you hold my body
Me like the way that you touch my body
Me like the way that you kiss my...
Me like the way that he put it on me
Me like the way that he push up on me
Me like the way that he goin’ down down down down down

ene duug iim utgatai gej medku neg negeer n salgaal oilgood bsn chin yuwe :P ingeed niiluuleed unshsan chn shuud sex sedeltei boloo yavchdag baishd. thde goy duu sanagdaad bdiin ^^

Adele-iin Someone like u gee duunii remix n ih dajgu boljee, eh huvilbar shigee sunjraad uidhaargui gsn keke

bas Rihanna Maroon 5-tai niileed If I never see ur face again geed duug n ahiad duulchihsiim bn shdee te? duu n nehh goy sanagdadgui ch hamt iim du gargasan n bas l sonirholtoi sanagdav :)

Wednesday, September 21, 2011

vitas



ene Vitas geed zaluu aimaar hooloitoi te? hvnii urmand nadaas ch barag iim nariihan hooloi garkude. opera hellegeer n yamr hooloi geed bdg bilee de? safron ch biluu :P

yag ene duug sonsonguut Ave Maria gedeg vg shuud tolgoid orj irdiin ih sonin. yaaj yavaad Vitas Avemaria 2 holbogdood tolgoid vldchihsen yum bvv med.

hervee bi eregtei bsn bol hezee ch haldaj chadhaargui nandignadag hvnee Avemaria geed utsan deeree hadgalah bsn bhaa kk. yaaltachgui l aihtar hairladag, huruugaa ch hvrgehees emeedeg neg emegtei hvniigee l tgeed nerlemeer sanagddiin...

neg nziin utsan dr lav iim ner haragdaj bsn (vnendee hvnii utsan dr iim ner bhiig anh udaagaa l harsan, bas ih goy sanagdaj baisan), bodvol ter n bas neg ontsgoi hvn n bh gj bodood ongorsiim :)

keks

keks gesnees minii nogoo durlalt huuhen gadagshaa surhaar yavchaa bvr mail bichdgude muu hog gehgui yu kk.

ochdor keks gehed haishaan neg yum hiih gej turshaad butelguitsen =))\
yaaltachgu orts n mnii urd hiij bsnaas oor bolhoor neg l bish sanagdaad bsiimaa daanch ;))
daraa l yag goy hev mev avj bgaad nom yosoor n hiihees...

Master and Margarita 2iig bvr neg hachin unshimgui nom geh bodol arai oor bolov :P Ih sonin nom bn. yag yamr sonin gedii n bi ooroo ch helj medku bn :P Borhesiin Zvvdnii nom unshij bhad tordog shig neg tiimerduu sonin ch yumuuda barag l...
ovoo l nadaa gertee bgaa nomnuudaasaa harj bgaad "ene unshihad ih dajgui geed neg nom, za ene bol unshihad ih sonin geed M and M" ogood bsiin. odoo ochood enii n arbatiin huuhduud bolgoj soliuldiimu. daanch bi unshihnuu? haha.

erdoosoo amidralda ooroo sonirhood aimaar durlaj unshij bsn n Da vinci Code, Ezlegdsen baishin 2 bhoo gehgui yu kk... busdii n danda er n neg unshchihad gemguide gej unshij bsn bh :))

Tuesday, September 20, 2011

zurvas

энэ ёстой аймар хөөрхөн болоог байнаа

би тэгж байгаад тусдаа гарахаараа гэртээ цэцэг тарьж, бас гал тогоондоо янз бүрийн хоол туршааж сууж байна даа гэж боддын кк. Тэхийн тулд надад таалагдсан том гал тогоо, хоол хош хийхэд хэрэг болох бүхий л сав хэрэгсэл хэрэгтэй болно.
Үүний тулд бас надаас их юм шаардлагатай лдаа хмхмхм.

Tuesday, September 13, 2011

09.13

Бодохнээ, урд нь надаас хэн нэгэн юунд дургуйг минь, юунд дуртайг минь, яагаад гдгийг нь, жаахан бхда ямар байсныг, ганцаардахаас айдаг эсэхийг ч тэр, хүнийг хайрлаж байсан үгүйг минь мэдэх гээд хэл ам сугалчих шахам асуултаар булж бгаагуйм бн. харин эсрэгээрээ би л дандаа яагаад тэгсийн? ямр учраас? юу мэдэрсэн бэ гээд л дандаа асуугаад тэгээд сонсдог байж. зарим н дургуйлэхнэ, харин зарим н хариулаад л, хариулаад л... дотроо бгаа бүхнээ уудлаад уужирдаг, тгээд намайг дотныхоо хүний тоонд оруулдаг байж.

Би ч тэгээд юун сонсох дуртайн. Нэг талаар сонсож чаддаг байна гэдэг сайн тал энэ тэр гэж хаацайлж болох боловч ногоо талаар би доторхоо хүнд нэхх яриад байх дургуй байдагтай холбооотой бх, тхдэ оороо тэрийгээ хүлээн зовшоордгуу кк.

Wednesday, September 07, 2011

09.06

2600 төгрөгөөр дэлгүүрээс жимсний чанамал авч байхаар байгаа жимсээрээ чанамал хийе гэж бодоод үхрийн нүд, хад хольж байгаад чанамал хийв кк. Чихэр нь яльгүй багадсаныг эс тооцвол тун дажгүй ^^

Ойрдоо гэртээ байхгүй хотоос жаахан зайдуу байгаа тул хүн амьтантай ч уулзах боломж байсангүй. Байгаа газраа оройдоо жаахан гарч салхилчихаад л байжийн. Суух талбай нь их хөөрхөн. Цэцгийн мандалтай суух хэсэг байхад, нөгөө талд нь баахан сандалтай зүгээр салхинд суух хэсэг бас байдаг, их хөөрхөн тохижуулалттай. Хүсвэл над дээр ирж ханиндаа орой салхилж болно шүү ^^ Даанч гэм нь ийшээ автобусаар ирнэ гэсэн асуудал байхгүй нь жаахан тиймхэн, тэгээл би ээж намайг ирж автал байж л байхаас өөр замгүй =P Ихэнхидээ ганцаараа хононо, ээж залгангуутаа "ээж нь гэртээ ирчлээ маргааш өдөр тийшээ очиж авий..." гээл тэгээл би будаа хаха. Гарцгүй наас.


Өө нээрээ элтээр Манзуширийн хийд явку юу.. тгсн чинь гарахдаа л мэдлээ, орход нь хүмүүс хүлээж аваад ийм тийм тэгдэг хийд гээд тайлбарлаж өгөх байсийм шиг бнлээ шдээ, тгсн сайхан гарууд доор нь сууж харж бгаал заааа энэ яаг бясалгал хийдэг байсан жижкэн байшин байхаа, за тэр бол дотроо баахан бурханий зураг хөрөг байдаг биз бодуул нтр гээ аягу лаг лаг таамаг дэвшүүлээд хоорондоо зөвшөөрөөд санаа нэгдээд буцаж этр хаха. тгэд нээрээ намайг машаан барихуу гэээд, жоохон жолоо мушгив :П Одоо хаазаа гишгэ, за одоо тоормосоо гишгэ этр гэж хэлүүлээл явлаа :)) Хооош тоормос!! гэхээр нь тэрүүн др нь мангар хүчтэй гишгэцэн чинь хажууд суужаа хүн уртлийхаа цонхоор шидэгдэхжийсан кк... Би ч машаан барьж чадку байхоо айгаад :)

Friday, August 05, 2011

Одод ингэж харагддаг

Бүтэн долоо хоногийг бараг л амнаас нь үг унадаггүй хачин хүнтэй өнгөрөөлөө. Би хэдий тийм ч их яриасаг биш боловч тэр надаас: "чи дандаа ингэж хүн залхтал ярьдаг уу?" гэж асуусан гээд бодохоор тэр барагтай л бол амаа нээдэггүй болж таарч байгаам.
Байшингаас нь гараад холгүй байх голд хамт очно, тэр намайг ийм газар ирчихээд гуталтайгаа явлаа гэж "үглэнэ". Намайг дэргэд нь байгааг ч анзаарахгүй уншаад л, юу ч юм ширтээд л, бодоод л...

Тоггүй тэнд гал дээр хоол хийж цай чанана. Лааны гэрэлд мах мөлжиж хоолоо иднэ, эцэст нь надад баярлалаа гэж хэлдэг.


Би жаахан хүүхэд шиг эргэж тойрч гүйгээд л, дандаа шахуу яагаад ингэж байгаам, яагаад тэгж байгаам, яагаад ийм юм гээд асуугаад л байна. Хариулахгүй болохоор нь сэгсэрч үзнэ, уцаарлаж үзнэ, тэгээд ч нэмэр болоогүй л дээ.

Харин шөнө нь тэр надад: "Би чиний гаранд дуртай, хөөрхөн болохоор нь" гэсэн. Тэгээд л тэр дээшээ хараад унтчихсан. Бас нэг шөнө нь миний урууланд дуртай, бас нуруунд чинь дуртай гээд нурууг маань зөөлөн илсэн.

Тэр гадаа унтдаг. Харин би дотор. Хааяа гарч түүний дэргэд хэвтээд тэнгэр ширтэнэ. Гэрэлгүй газраас тэнгэрт байгаа одод маш тод харагддаг. Жаахан байхдаа үхлийн дараа би аль нэг одон дээр суугаад амьдралыг хажуугаас нь ажиглаж болох байх гэж боддог тэр бодол эргээд санагдах ч шиг....


Мэддэг болоод удаагүй хэн нэг түүнтэй хамт эргэн тойронд нь айл хунар байхгүй шахуу тийм байшинд хамт очсондоо харамссангүй...

Monday, July 25, 2011

Alarm

Мессежний дууг хэт чанга дээр тавьчихсанаа багасгалгүй унтсаны дүнд өглөө 6 цаг өнгөрж байхад цочтол дуугарав. Нүдээ арайхийж нээгээд уншчихаад шууд босоод суучихсан, юуун тэр нүд анилдах барих....
Нэг мэдсэн хар кофе уугаад ширээний ард тэр хүний 'чамайг маш их санаж байна' гэж хар үүрээр миний утсанд ирүүлсэн хэдэн үгийг хараад сууж байнаа.

Би хэзээ ч тэр хүнээс ийм үг гарна гэж төсөөлж байсангүй. Тэр хүнээс гарах гарахгүйдээ ч биш л дээ, очиж очиж надад хэлнэ гэж л огтоооос бодож байгаагүй. Тэрний үгнүүдийг няцаах надад бааахан юм араас нь учирлаж хэлээд л мсж бичээд байсан тэрнийг яах ёстойгоо бодоод олсонгүй.
Тэр хүн доторхоо гадагшлуулж тайвширч байх зуур би тэнд ширээний ард яг л хөшчихсөн юм шиг амьтан сууж байдаг!

Бүх юм хоосон санагдсан үед, уйтгарлаж гунигласан үед би чамайг л бодож тайвширдаг гэсэн үгийг нь уншаад шууд газартай булшлагдав. Гайхахаас өөр яах ч билээ, тэгээд л "намайг хүн санаж байнаа гэдэгт муу юм байхгүй байлгүй дээ" гэсэншүү юм бодож өөрийгөө тайвшруулаад суулоо....
Энэ амьдралд тохиолдох бас нэг хачин явдал байлаа.



Хүнээр хайрлуулж байгаагүй хүн эргээд хэн нэгнийг хайрлаж чаддаггүй юм гэж хэн ч билээ нэг хүн надад хэлж байсан. Тэр үед нь би түүнтэй санал нийлж байлаа. Гэхдээ би түүнийг нь одоо няцаамаар байна, хайр мэдрээгүй ч өөрийнхөө хэмжээнд хүнийг хайрлаж болдог юм шүү гэж.

Tuesday, July 19, 2011

asfSEARE

Yag vnendeee aimr hetsuu bnaa :( Odor bolgon shahuu har darna, vvreer aigaad serchihne.

Neg bol uilaad l emleg yavkuee geel bn gj, esuul jaahan hvvhed hotlood gudamjaar yariad yavaad bn :((((((((((((((( ene zvvdnvvd namaig bvr aljiin. Neg odor bvr bvh shvd unaad bn gej zvvdelsen.

Zvrh uridniihaasaa iluu hurdan tsohilood, cholootoi amisgal avna gedeg hvnd sanagdah. tseej honduurtei dooshoo haraad untaj ch bolku. yamr neg yumand sanaa mash ih zovj bn. hamag tamir tenheegee baraad duuslaa