Wednesday, June 19, 2013

Smellll

5/20 Би өөрийнхөө байгаа байдалд сэтгэл ханаж байвал заавал өөрчлөгдөх алба байхгүй биз дээ?

6/3there's no reason not follow your heart

6/10 hund zaaval zorilgo bh yostoimuuuu


Бороо орох өдөр тун удахгүй ирнэ вээхэхэх...

Хэн нэг хүнийг мартъя, эсвэл хэн нэг хүнд мартагдаад огт харилцаатай байхгүй байя гэвэл ямар ч шугамаар холбогдохгүй байх хэрэгтэй гэдгийг хэляааа үүүүүүүү... гэссс кк


6/15 buh huvtsasa tailchihaad, minii derged gazart ovdgoo tevreed, uilmaar uyedee uilaad, aisan megdsen baidaltai bgaa um shig l medregdeed bh um. bi tuuniig deerees n mash ih erh medeltei baidlaar ajiglaad, buh umiig n huu tataad, nadaas nuuh yumgui nuv nuzgen..

6/21 minii amidraliin barag hamgiiiin urt ajlaas ger hurtelh hugatsaa baiv. Novsh. Yun ch udaan alhchihavdaa!?

Sunday, February 24, 2013

sad? lets drink!

gunij gutraad hetsuu bgaa uyedee bitgii arhi uuj bai, tgeed l arhichin bolno gej ah nadaa zahisan lda. gehdee jargaltai bhda uudag hun bdg umuu? ugui bdg l bhda bodvol kk

Sunday, February 17, 2013

looking for a perfect man?

on: ... Huleegeed untah gjiinshd. Bi neg yum asuuchihuu?
- Tegoo teg.
on: Chi bolohoor ih sonin bn lda. hamgiin suuld hezee unseltssen?
- Suuld za bz (...) sariin eheer. yaav?
on: Mmm. zugeer l sonin sanagdaad. tgd chi zgr neg huniig unsehgui l bj taaraa shd. ter hun chin yaasiin?
- Ter hun bjil bgaa.
on: batsaan l bhda ter chn haha
- :))) tmee tn (...) nastai batsaan
on: uu tm l um bn usreed l 87 oniih um bn shd. Harahiimsan.
- chi namaig aimaar lag undur, tsarailag, lag zaluutai l bn gj boddiimuda :))
on: ug n tgj l boddiim. tgsn chn batsaan um bn kk. ug n chi l bolson hoino togs l yum huseh yostoidoo ohinii ord um chn...


gesenshuu yum yarij hevtev. neg huntei utasnii tsaanaas =))

ene tenegtsen bagahan heseg n. shonojingoo l utgatai utgagui baahan yum bichsen. oirdoo ingej ih ineegeegui udsan bn lee ;))

Sunday, February 03, 2013

Changes

Bi neg zuiliig mash ih gaihaj bn. uund yu tgtlee ih nuluuldug yum boloo gj ch bas gaihaj bn!??

Ger buliin hen neg gishuun ch bish, nasaaraa biye biyeniigee ogt meddeg ch ugui bsn hen neg hun garaad ireheer yaaj tgj ih oor bolood, sanaa taviad, zuvhun ter hundee buhnee zoriulaad, ter hund zoriulaad tamhi tatdag bsnaa boliod, ter hunii toloo garj ordogoo bagasgaad... ter hunii toloo bla bla...

enuund yag yu noloolohuu? mash hatuu hun shig hernee zuvhun ter hunteigee bhda nyalhraad, zagnuulaad hoshuugaa unjuulchihna. omnoos n ug helehgui haraagaar n hodloh n holgui.

ene ih noloo yag yaaj bii boldgiim boloo? hair enee teree geh l bh lda. gehdee l ih sonin. nasaaraa zoruud, heruulch enee teree bgaad irsen hernee neghen hun garaad irchheer l hamtda bhda jiriin bdgaasaa oor bolood l...

Ih l sonin uzegdel kk.

za bi ch yalgaagui. neg l ih huiten hondii, duu muutai hun shig hernee ter nadtai hamt bdag bhad yariad l yariad l, iluu ih ineegeed l, sahilgaguiteed l, uchir utgagui nehh olon um chalchaad l bdg bsiimdag.

soulmate n yum bolvuu kk. oroosniigoo olchood hondlongiin hun shig medregdehgui, anhnaasaa l hamt bsn shig setgegdel tordog bolhoor, tE?

Sunday, December 30, 2012

Gantsaaraa arhi uuna gdg arhichin bolsniii shinj gdg biluu? :)

Hereg alga kk

Sunday, December 02, 2012

Хачин хүн

Та нар нүүргүй хүний тухай сонсож байсан уу? Тааралдсан хүн бүрийнхээ ямар нэгэн шинж чанарыг нь өөртөө суулгаад явдаг. Яаж инээнэ тэрнийг нь дуурайдаг, хэрэггүй болмогц нь хялбархаан дуурайхаа больдог. Тэгээд хаа нэгтэйгээс бас л нэг нүүр олоод авдаг, хаа сайгүй л сүнс шиг, зөв зөөлхөнөөр урссаар хэрэн тэнүүчилж байдаг тийм хүмүүсийн тухай?

Хэхэ. Юуны тухай ярьж байгаагаа би өөрөө ч мэдэхгүй л байна шүү...


Нэг хүн байна аа. Байс гээд тэр нэг хүнээ зүүдэлдэг. Маш олон жил, энэ бараг л 3 жил үргэлжилж байгаа байх. Тэрнийгээ зүүдлэхээрээ хааяа уйлчихсан байдаг гэж ярина, маш их баярлачихсан сэтгэл нь сэргэчихээд босдог ч өдөр байдаг л гэнэ. Гэхдээ л зүүдлэхээ больдоггүй.

Би уг нь,
- тэр хүнтэйгээ нэг уулзаад дотроо байгаа бүх юмаа яриадахаач дээ
гэж өчнөөн л хэлсэн л дээ. Гэхдээ уулзахаасаа бэргээд байх шиг байгаам.

- Уулзаад дотроо онгойтол бүх юмаа уудлаад ярьчихвал тэрнийгээ ахиад зүүдлэхгүй шүү дээ, санаа чинь амарчихна
гэж хэлээд ч одоогоор уулзахад нь хүчтэй нөлөөлж чадахгүй л байна.
Угаасаа ч нөлөөлье гэж бодоогүй л дээ. Магадгүй сэтгэлийг нь амраахын тулд улам хүчтэй ухуулгаа явуулах хэрэгтэй ч байж мэдэх л юм.


Зүүдэнд их учир бий. Тэрэнтэйгээ уулзахгүй бол, хэлэх гэснээ хэлэхгүй бол насан туршид нь энэ зүүд зүүдлэгдсээр л байна, мөрийцье :)

Тэр хүн нь яаж хүлээж авах нь манай хүний санаа зовох асуудал огтоосоон бишээ. Харин хийх зүйл нь "тэр хүн яаж хүлээж авах бол" гэж олон юм бодож айлгүйгээр, хэцүү байгаа зүйлээ бүгдийг нь "хэргийн эзэндээ" л ярих.
Миний бодох нь ээ, тэдэнд ахиад боломж бий юм шиг... Гэхдээ хэтэрхий оройтчихоогүй байгаасай л гэж...

Лучще поздно, чем никогда... Миний дуртай үг :)

Тэгэхэд тэгчихгүй яав даа гэж харамсаж байснаас оройтсон ч хамаагүй оролд. Сүүлд бодох нь ээ, "би оролдож үзсэн чинь бүтээгүй шүү дээ" гэж бодох нь, "би яагаад оролдож үзээгүй юм болоо" гэж харамсахаас хамаагүй аятайхан санагдана даа, мөрийцье ;)

Sunday, November 18, 2012

good bye my lover

Ийм нэртэй Blunt-ийн дуу байдаг даа. Сая тэрийг сонсоод сууж байсан дүү өрөөнд орж ирж юм хайж байж байснаа: "чи наадхаа намайг бүр жоохон байхад л сонсдог байсан тэ?" гээд инээгээд байна кк.

Би энэ дууг бараг 7 жил сонсож байгаа байх шүү.
Хааяа хэцүү үедээ сонсохоор бүр нулимс гоожоод сайхан уйлдын. Үгийг нь сонсоод төсөөлөхөөр өөрийн эрхгүй дотор зурагдаад байдын, яадын хэн мэдэхэв.
Тэгээд нэг найздаа хэлсэн чинь шоолоод байсышд :P Чи бас уйлдагаа? Итгэхгүй л байшүү гэцэн хаха. Яахав, сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж өгдөггүй амьтан болохоор ганц дуунд уйлна гэнгүүт гайхаад наачку юу.

Ажлаас гадна нэг юмтай хамтраад их сонин, сүүлдээ тогтмол явж мэдэх прожект зохион байгуулах гээд бөөн план боловсруулаад сүйд кк. Хүн амьтанд тус болж байвал болоо доо.

Гамлет жүжиг гарж байгаам билээ. Тэрийг нэг үзчих юмсан. Хамт үзэх хүн байна уу? :D

Sunday, November 11, 2012

Харилцаа

Би ердөөсөө л харилцаанд дуртай биш юм шиг байнаа. Гэхдээ зүгээр ярих хэлэхдээ бол муугүй. Гэхдээ л харилцаанд дургүй хаха.
Жишээ нь, утсаар ярихаас илүүтэй смс бичихийг илүүд үзнэ. Тэгээл учиргүй чатлаад байхаас биш уулзах нь их ховор. Гэтэл амьд харилцаа гэдэг чинь бас маш чухал юмны нэг шдээ. Мэддэг, өөрөө энүүний тухай байнга ярьдаг байж өөрөө хэрэгжүүлдгүй кк. Нэхх инээдтэй шүү хүн гэж амьтан.

Намайг нэг хүн, чамтай ярилций гээд ярилцаж болдог ч биш дээ.... гэж нэг хэлжийжүлээ. Тэр хүн надтай амьдаар харилцах хүсэлтэй. Би болхоор амьд бус холбоосыгоо маш гүн гүнзгий утгатай, яг сайхан байна даа гэж бодоод байсан байгаам. Ө.х надаа амьд бус харилцаа нь амьд харилцаанаас төдий л ялгаатай бус хэрэг л дээ.

Ингээл баларсийм байгаам. Одоо бас нэг хүнээс болж би бөөн бодол болжийн. Болдог бол дэргэдээ авчирч суулгаж байгаад амы нь скочдож байгаад ярьчуул хичнээн сайхан. Тэхгүй утасны цаанаас үнэхэээээр шал худлаа юмаа. Би нөлөөлж чадахгүй байна хэхэ.


Харилцаа. Амьд харилцаа маш чухал шүү та минь. Илүү дотно, илүү гайхалтай :)

Monday, November 05, 2012

Zuud

Осолд орсныгоо зүүдлээд тайван унтахгүй 2 хоночлоо. Уг нь тухайн үед амьд гарчлаа марчлаа гэж ч бодох сөхөөгүй байсан чинь зүүд бол үнэн алжийн дөө.
Найзууддаа инээж ханиагаад яриад байгаагаас биш яг хэргийн газар бол үнэхээр аймар байсоон ;( Тийм үед чинь уйлж ч чаддаггүйн байлээ шдээ. Би бол бүр сандрахуу яахуу болцон панек *аацоон ллл....

Гэрийнхэндээ ч хэлээгүй. Ямар ч байсан би янз бүр болоогүй, бие бүрэн бүтэн үлдсэн болохоор дугай л байлаа. Тэхгүү бол одоо ийш тийшээ явуулахгүй гээд бөөн юм болно гэж бодоод байгаан.

Хамт дэлбэрчээгүйдээ баярлаж байнадаа. Тэр машинтай хамт шатсан юм хум ч одоо бүр дүүрчээ дүүрч. Ингээд нэг санаагаа амраагаад биччихгүй бол өөрт мэдэгдэхгүй байгаа айдас майдас нь зүүдээр дамжуулаад дарамтлаад алчих гээд байхын кк.


Өчигдөр өдөр The Road Home гээд кану үзлээ. Баахан уйллаа. Энгийн хэрнээ гоё кинуумоо, надаа лав тэгж санагдлаа. Тэр ирэх замыг нь тосоод хүлээдэг хэсэг гарсан чинь би тогны мөнгө тушаачаад наашаа алхаж яваа бас нэг хүн төсөөлөөд суугаад байшд наана нь кк.



Маш их адал явдалтай 11 сар болохнээ. Одоо ахиад томилолттой. Бас яаж балрахнуу гэхгүй юу :P

Tuesday, October 30, 2012

ойр зуур 2

2. Барууныхан өөрсдийн хэв маягаар амьдрахгүй байгаа бусад улс орнуудыг Third World энэ тэр гээд нэршил өгчихсөн байдаг. Нэг ёсондоо бараг л дорд үзэж? Гэтэл яс юман дээр яахаараа заавал тэр өрнийн соёлыг даган дуурайх ёстойн бэ, дорнын соёл гэж шал өмнөө юм байгаа биздээ... гэсэншүү юм бодож байсан чинь надад нэг асуудал тулгараад байна.

Эрт үед эхнэрээ, эсвэл охиноо хол газраас ирсэн гийчинд өгдөг байсан нь өрнийнхөнд бол явдалтай, энгэр султай бла бла мэтээр санагддаг байсан бол дорнынхонд тэр нь цус сэлбэх үзэгдэл байсан шиг байгаам. За тэр хазара монголчууд гэх мэт монгол улсаас өөр газар нутагт байгаа цус нэгтнүүд дээр судалгаа хийхээр очиход өөрсдийн охиноо өвөрт нь оруулах үйлдэл их хийдэг гэнэ билээ. Энэ чинь нөгөө одоогийн соёлоор бол найз охиноо араар нь тавих хэрэг шүү дээ. Гэтэл тэдгээр орчин үежээгүй ч гэхүү хүмүүст бол ахиад нэг цус сэлбэх, гол нь монгол цус авч үлдэх сонирхол яваад байгаа мэт. Эргэн тойрны хөрш орнуудаас хүргэд авбаас уусах учир бусад улсууддаа ихээхэн дайсагнадаг гэх... Тэгээд яахав олдож байгаа дээр нь цусаа аварчих гээд л...(гэж хэлэх ёстой утгагүй бүдүүлэг байна. даанч би яаж илэрхийлэхээ мэдэхгүйм)


Европууд бол орноор ялгалгүй суучихдаг. Тэр нэг эх газартаа сайхан хоорондоо... Тэгээд дээр нь өөр хоорондоо төдий л ялгаатай бус. Герман хүн Францтай суусан гэхэд нэг их асуудал үүсдэггүй. Цус нь ойртохоор байдалд ордоггүй гэхүү дээ. Би л тэгж бодлоо.
Харин дорнынхон бас нэг өөр. Монгол хүн өөр нэг азитай суухад л асуудал ундардаг. Тэгэхээр өрнийн улсуудыг бодвол хатуу дэгтэй ч юм шиг.

За ингээд л хэлэх гэсэн санаагаа гүйцээж чадахгүй гацчаад байгаам даа кк.

2 тойрог байлаа. Нэгэн дотор нь янз бүрийн цустай хүмүүс байна. Хоорондоо суусан ч цус ойртолт явагдах нь бага бөгөөд асуудлыг гааруулахгүйн тулд гэр бүл гээчийг бий болгосон.

Нөгөө нэг тойрогт нь бүгдээрээ адилхан цусны хүмүүс байгаа. Шинээр юм нэмэгдэхгүй бол цус ойртолт түргэн явагдана. Даанч эднүүс эхний бөөрөнхийг дагаад гэр бүлийн ариун нандин дэгийг бий болгосон байнаа.

За тэгээд хэнд нь илүү хортой байна даа.

Гэр бүл хэрэггүй гэх гэсэнгүй. Бас хүмүүстэй замбараагүй унтаад бай ч гэх гэсэнгүй. Зүгээр л............. юу гэх гээд ч байгаагаа мэдэхгүй гацчаад байна хаха. Заза баяртай :P