Sunday, September 25, 2011

Hey hey

Амралтын өдрөөр Үндэсний тв-ээр нэг ийм нэвтрүүлэг гарж харагддаг даа? Өчигдөр тэрийг нь хальт үзэж суулаа. Гоё цэрэг хувцастай хүүхнүүд залуус сууж харагдаад...

Тэгсэн нэвтрүүлгийн нэг хэсэг, хайрцган дотор байгаа юмыг юу гэдгийг нь таах юм гэнээ. Оролцож буй 5 залуу тус бүр 2 асуулт асуугаад, тэрийгээ нэгтгээд юу байж болох талаар хариугаа хэлнэ гэнэ.

Тэгсэн тэр хөтлөгчийнх нь хариултууд бүр ямар их дургүй хүргэвээ хаха.
Нэг асуулт нь: хэлбэр хэмжээ нь ямар вэ? хариулт нь: жижгэвтэрдүү
ахиад асуулт: иддэг зүйл үү? хариулт нь: идэх юм биш ч идсэн тохиолдол бол бий
ахиад асуулт: зориулалт нь юу вэ, юунд ашигладаг юм? хариулт: юм юманд л ашиглана даа... энэ тэр хаха. Огт хариулт биш юмнуудыг хариулаад сууж байдаг, их сонин.

Жижгэвтэрдүү гэж одоо юу гэж байгаан? Миний хувьд жижгэвтэр гэхээр шүдэнзний хайрцагны дайтай хэмжээ санаанд буудаг бол, өөр хэг нэгэнд бичгийн цаасны тал дайтай хэмжээ төсөөлөгдөж байж болно биз дээ? Угаасаа ойлголт бүхэнд нэгэн хэвийн тодорхой хариулт байдаг биш ямар. Сайн муу гэсэн ойлголтонд хүртэл туйл байдаггүй биз дээ?

Эргэлзээг арилгахын тулд асуулт асуухыг зөвшөөрсөн байлтай. тэгсэн мань хүн жижгэвтэрдүү, иддэг юм биш ч идэж болдог, янз бүрийн юманд зориулагдсан энэ тэр гэж улам төөрүүлж энэ тэр. Асуултын зорилго юу вэ гэдгийг бодож байгаагүй байхаа тэр кк.

Тэгээд явж явж нөгөө юм нь шүдэнз байж таарсийм лдаа хахаха. Яахав дээ, хэмжээ нь жижиг, гарын алганы 1/4-тэй тэнцэхүйц, шатаах, гал асаах зориулалтаар хийсэн, идэх юм биш энэ тэр гээд хэлчингүүт шууд шүдэнз гээд таачих гээд байсым байлгүй. Анхнаасаа тийм тэнэг мэдээжийн юм сонгох хэрэггүй л байсан байхгүй юу тэ? кк

No comments: