...Олон хүн намайг сайхан сэтгэлтэй, сайн охин гэдэг, гэхдээ би хийсэн гэмээ цайруулж, сэтгэлдээ тайвшрал мэдрэхийн тулд ч юм уу, эсвэл зүгээр үгүй гэж хэлж чадаагүй тохиолдолд, эсвэл надад тусласнаар ашигтай байсандаа ч юм уу, эсвэл би тэр хүнийг өрөвдөхийн хажуугаар нөгөө талаар өөрийгөө дээхнэ бодох боломж олддог байсан учир тэдэнд тусладаг , сайхан сэтгэл гаргадаг байсан. Ингээд бодохоор би сайн сайхан хүн хэзээд биш.
Түүний хажуугаар би харагддаг шигээ тэнгэрийн элч хэзээд байгаагүй. Яагаад ийм хүүхдийн мэт гэмгүй царай заяасныг би мэдэхгүй , бодвол хувь тавилангын тохуурхал байх. Харин энэ бүхэн харагдаж байгаа шигээ байдгүйг л сайн мэднэ. Тиймдээ ч би хэзээ ч бурхны элч шиг царайтай, хичнээн амзэг танхил гээч гэх мэт ярианд итгэдгүй, бүр тийм байдлыг хараад үзэн яддаг. Би ийм байдлаа хүссэн үедээ ашиглаж, тэр битгий хэл юу ч мэдэхгүй , тэр кинон дээр гарч, зохиол дээр бичдэг ариухан охин тэнгэрийн дүрд тоглож л байсан. Эцэстээ энийг хэн ч мэдээгүй л хоцордог. Хэн ч мэдэхгүй дуусна гэдэгт ч итгэлтэй байна.Намайг ингэхээр чи өөр шигээ бусдыг битгий бодож бай гэж хэлэх байх, хммм... мэдэхгүй л асуудал. Хүн гэдгийг өөрөөрөө л хүн хэмээх амьтны тухай олж нээж таниж судалдаг болохоор энэ чигээрээ л дуусах байх. Хэн ч намайг яаж ч сайн жүжиглээд сайхан сэтгэлт охин тэнгэрүүдэд итгэдэг болгож дөнгөхгүй... тэд хүн болж төрсөн л бол тэнд буй шаварт заавал хутгалддаг. Хэн хамгийн сайн харагдана, тэр хамгийн сайн нууж чаддаг, хамгийн сайн халхалж чаддаг, хамгийн туршлагатай, ухаантай нэгэн гэдэгт итгэ. /blogoo bichhee baisan neg hvnii bichlegees.../
7 comments:
тэхээр dream-ийн тэмдэглэлд итгэж болохгүй гэсэн лоожик гарч иржийнэ мөн үү?
ugaasaa tuiliin unen gej bdguumaa :D
bee yu ch oilgosongyi ee
bee gedeg n yajugaam?
тийм чиглээ байсан, бас нэг энэ нэг иймэрхүү л хүн дээ гэсэн багцаа баримжаа байдаг даа, өөрөөр хэлбэл нэг тийм фооон ойлголт. тийм биш хүнийг би бол оногүй хүн, итгэж үл болох найдваргүй хүн гэж хэлнэээг... хэдий бүх зүйл хоёр биш нэг нэг гэсэн чанартай байдаг ч гэсэн.
minii talaar yamr neg bagtsaa barimjaa avsan bol ter chin bi bgaa ter chigeeree bgaa n ter dee :)
end hudla zuil bhguiee. gehdee ene deedeh shig hen neg hun nadad angel shig haragdsan ch bi angel gedegt n itgehgui :P
би ч гэсэн сахиусан тэнгэр биш аа шулам шд 0.*
Post a Comment