Thursday, December 01, 2011

Zayaanii hani

gej baidag boluu? Genet l garaad irdeg tm hani? sanamsargui baidlaar taniltsaad tgeel zayaniih gedgee mederdeg? hehe.

iim neg um hadgalaad avtsan bsnaa bas olloo:

Платонийн Симпозиумд Аристофаны өгүүлснийг сийрүүлсэн нь:

Хүн анхандаа дөрвөн гар, дөрвөн хөл, нэг толгой, хоёр нүүртэй байжээ. Хүний бие махбод, оюун санааны хүч бурхдад халтай байсан учраас Зевс хүнийг хоёр хэсэгт хувааж гэнэ. Үүнээс хойш нэгэн биеийн хоёр хэсэг үхэн үхтлээ өрөөснөө эрж хайдаг болсон гэдэг.

5 comments:

Монгол бүсгүй said...

азтай, ерөөлтэй хүмүүс л тэр тал биеэ олж учирдаг юм шиг байгаамаа

Anonymous said...

хм наад заяаны ханийг чинь бас мөрөөдөөд ч олохгүй байгаам шдээ. Хайсаар хөөцөлдсөөр бүүр залхаад одоо ерөөсөө өөрөө ирэхийг нь хүлээе гэж бодсон. би чинь бүүр хайжийн гэж элгийг нь авсөөөн тэгээд одо больсон ккккк
Монгол бүсгүйгийн хэлдэгээр их буян хурааж байжийж олох юм шиг байгаам. Дээр нэг хүүхэнтэй залуугаас асуусан чинь сайн бараа эрт борлогдым шдээ гэж авды үнэн гутарлаа шд нээрээ хм

Мөнхбаяр said...

Шинжлэх ухаан талаас нь аваад үзвэл хүмүүсийн энергийн 7 хүрдний хэд нь хэмнэл таарч байгаагаас хамаараад харилцааны агуулга шийдэгддэг гэдэг.
Бас нэг шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт гэхээр/психоанализ/: эрэгтэй, эмэгтэй хүмүүс полигеми байдаг болохоор гэрлэлт нь байгалийн өгөгдлийн эсрэг зүйл болж хувирдаг гэж байна лээ.
Магадгүй заяаны ханиуд нэг нь Африкийн нэг улсад нөгөөх нь Скандинавийн хойгийн нэг оронд төрчихөөд бие биенээ олж дурлалын дарсаа хуваалцаж чадахгүй насыг барах талтай. Мулла Насреддиний найз нь хуриман дээр нь ирээд балмагдаад: "Үгүй чи чинь өөр хүнд хайртай байсан биш бил үү?" гэсэн чинь, Мулла: "Тийм ээ, би тэр бүсгүйд одоо ч гэсэн хайртай" гэтэл найз нь: "Тэгээд чи яагаад өөр хүнтэй гэрлэж байгаа юм?" гэсэнд Мулла: "Би хайр сэтгэлээ хадгалж үлдэхийг хүссэн юм аа" гэж хариулдаг.

Тэмээчин бүсгүй said...

Заяаны хань гэж байдаг гэнээ. БИ энэ талаар бичлэг хийсэн. Үнэний ор байгаа байх. Амжилт хүсье!

Тэмээчин бүсгүй said...

Заяаны хань гэж байдаг гэнэ лээ. Би дуулсан сонссон зүйлээрээ бичлэг хийсэн. Хүн бүхэн заяаны ханиа л олох хэрэгтэй.