Sunday, April 22, 2012

0421

Ахиад зүүд зүүдлэв.

Ногоон өнгөтэй цамц өмссөн байх агаад хаанаас нь мэдэхгүй ханцуй шатаж эхлэв. Өвс шатааж байгаам шиг их хурдан баруун ханцуй хар өнгө татуулан шатсаар гарын булчин, дал, нуруу, зүүн гар ч бас түлэгдэв.
Өөрөө эхлээд анзаарахгүй байсан л даа. Ханцуй харлаад байснаас гал нь нүдэнд үзэгдээгүй, нэг их халуун ч мэдрэгдсэнгүй. Айсандаа цамцаа тайлсанд гарын шуу дал гээд нэжгээд газар түлэнхийн илрэл байх нь тэр... Зүүдэнд их хорсож өвдөж байгаа нь их тод мэдрэгдэв. Бүүр ганц нэг нь устаад эхэлсэн байв.

No comments: