намайг чимээгүйхэн, бас буруутгаад байлгүй сонсоод өгчих хүн хэрэгтэй байдым шүү дээ. Намайг загналгүй, зөв бурууг маань шүүлгүй зүгээр л сонсоод өгчих хүн хайдаг үе надад бий. Надад ч гэж дээ, хүн болгонд л байдаг байлгүй.
Ямартай ч, ажил дээр ч, ер нь хаана ч гэсэн дандаа л "би сонсогч-тэд яригч" байх хааяа хэцүү юм шиг санагддаг. Тэглээ гээд би хүн сонсох дургүй гэсэн үг биш л дээ. Сонсоно гэдэг над шиг яриасаг биш хүнд яг тохирох ажил байгаам.
Заримдаа зүгээр л чимээгүй сонсчих хүн....
Ойрдоо ахиал кинонд уяраал хэд хэд уйллаа. Тэр нэг Скарлет Иохонсон, Мэт Дэмон 2-ийн тоглосон амьтны хүрээлэнтэй кино яасан ч гоё юм. Сэтгэл хөдлөөл нулимс унагаал к. Дуунууд нь ч яасан гоё юм, андуураагүй бол sigur ros шиг л сонсогдоод байгаамдааааа. Нэтээс харий гэсэн мартчижээ, энд бичиж байхдаа л саналаа.
Бас нэг зүйл. "Хэзээ ч битгий хүний үнэт зүйл рүү халдаж бай" гэж өөрөө өөртөө ахин сануулав. Миний үнэт зүйл рүү, миний сонирхол руу хэт их давшилсан хэрэг саяхан болоод, "нээрэн энэ чинь ийм муухай санагддаг билүү" гэж бодсон шигээ суув.
Хэрвээ чиний хувьд дотны чинь хүн мөн л бол, чи дайсагначихаагүй л бол, тэр хүний хийж байгаа зүйл, сонирхол үнэт зүйлийг нь бүгдийг нь адилхан хүндлэх ёстой гэж би боддог.
Саяхан найзтайгаа сууж байсан, чиний мэргэжил ер нь хэнд ч хэрэггүй эд. Хими физик бол хамаагүй сайхан нь гээд л цамнаж гарсым л даа.
Тэр үед би дотроо, "энэ нөхрийн хийдэг ажил надад таалагдаггүй байсан ч би хэзээ ч ЧИНИЙ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БЛА БЛА гэж ярихгүй байсан даа" гэж бодож сууууув. Харин ч эсрэгээрээ ажил нь ямар байна гэж асуудаг ч юм уу, эсвэл бүр асуухгүй таг хаях байсан. Эсүүл бүүр дургүй хүрээд байвал, ажил чинь "миний хувьд муухай..." гэчээл хаячна :P
Оюутан байхад, миний судалж байсан судалгааны ажлыг тэр үед маш богино хугацааанд найз залуу гэгдэж байсан залуу учиргүй шоолж билээ. Анх удаа тийм тэнэг зүйл мэдэрсэн нь тэр.
Би хэрвээ тэрний оронд байгаад, тэрний хийж байсан судалгаа надад ойлгомжгүй, хачин, тэнэг, ач холбогдолгүй санагдсан ч гэлээ ядаж л "чи яагаад ийм сэдэв сонгосон юм бэ?" гэж асуух байсым.
4 comments:
harin tiim, hunii privacy esvel personal belongingsd hundetgeltei bmaar
yaag unen het huvin zuilruu haldahaar yooy gej dotroo bodool ongordii shd bas shud huvin uzelru n haldaltai ch bish tegeed iim huntee bh n tohiromjgui ym bn geel holdchdii amar :|
Medkumda. Eor ni uych asuusan yadin. Nadad sonirholtoi bnashd. muuhai shan gej helegul bol boloshde. Bi zugerl hunii yaria sonsoh durtai. Gehde goochlod bdaguilde. Tged hamagui shuud asuult asuuna. Zarim mayagladl bdin. Emegtei huni nas asudguich ntr gel soliornoldo. Odoch ted yaridag hunch bhgui boljde. Bi hunii sonio tatha bolisin bgaz
asuuhaa boli geeguishd. asuu hamaagui asuu. bi ch bas tm mayagtai yadrgaatai amitan bish. zugeer haaya dugai sonschih hun l haij yavaa hvn bn :P
Post a Comment