Та нар нүүргүй хүний тухай сонсож байсан уу? Тааралдсан хүн бүрийнхээ ямар нэгэн шинж чанарыг нь өөртөө суулгаад явдаг. Яаж инээнэ тэрнийг нь дуурайдаг, хэрэггүй болмогц нь хялбархаан дуурайхаа больдог. Тэгээд хаа нэгтэйгээс бас л нэг нүүр олоод авдаг, хаа сайгүй л сүнс шиг, зөв зөөлхөнөөр урссаар хэрэн тэнүүчилж байдаг тийм хүмүүсийн тухай?
Хэхэ. Юуны тухай ярьж байгаагаа би өөрөө ч мэдэхгүй л байна шүү...
Нэг хүн байна аа. Байс гээд тэр нэг хүнээ зүүдэлдэг. Маш олон жил, энэ бараг л 3 жил үргэлжилж байгаа байх. Тэрнийгээ зүүдлэхээрээ хааяа уйлчихсан байдаг гэж ярина, маш их баярлачихсан сэтгэл нь сэргэчихээд босдог ч өдөр байдаг л гэнэ. Гэхдээ л зүүдлэхээ больдоггүй.
Би уг нь,
- тэр хүнтэйгээ нэг уулзаад дотроо байгаа бүх юмаа яриадахаач дээ
гэж өчнөөн л хэлсэн л дээ. Гэхдээ уулзахаасаа бэргээд байх шиг байгаам.
- Уулзаад дотроо онгойтол бүх юмаа уудлаад ярьчихвал тэрнийгээ ахиад зүүдлэхгүй шүү дээ, санаа чинь амарчихна
гэж хэлээд ч одоогоор уулзахад нь хүчтэй нөлөөлж чадахгүй л байна.
Угаасаа ч нөлөөлье гэж бодоогүй л дээ. Магадгүй сэтгэлийг нь амраахын тулд улам хүчтэй ухуулгаа явуулах хэрэгтэй ч байж мэдэх л юм.
Зүүдэнд их учир бий. Тэрэнтэйгээ уулзахгүй бол, хэлэх гэснээ хэлэхгүй бол насан туршид нь энэ зүүд зүүдлэгдсээр л байна, мөрийцье :)
Тэр хүн нь яаж хүлээж авах нь манай хүний санаа зовох асуудал огтоосоон бишээ. Харин хийх зүйл нь "тэр хүн яаж хүлээж авах бол" гэж олон юм бодож айлгүйгээр, хэцүү байгаа зүйлээ бүгдийг нь "хэргийн эзэндээ" л ярих.
Миний бодох нь ээ, тэдэнд ахиад боломж бий юм шиг... Гэхдээ хэтэрхий оройтчихоогүй байгаасай л гэж...
Лучще поздно, чем никогда... Миний дуртай үг :)
Тэгэхэд тэгчихгүй яав даа гэж харамсаж байснаас оройтсон ч хамаагүй оролд. Сүүлд бодох нь ээ, "би оролдож үзсэн чинь бүтээгүй шүү дээ" гэж бодох нь, "би яагаад оролдож үзээгүй юм болоо" гэж харамсахаас хамаагүй аятайхан санагдана даа, мөрийцье ;)
1 comment:
Намайг хаясан найз охиноо, санаад, зүүдлээд, цээжин дотор бөөн зүйл хуралдаж бөглөрчихөөд хэцүү байжулээ. Шинэ жилийн өмнөхөн тааралдчихаад, архи уусан мөртөө машинтайгаа араас нь хөөцөлдсөөр байж, сүүлдээ гэрт нь очиж хүлээж байгаад уулзсан шд. "Би чамтай буцаж нийлэхгүй ээ" гэхээр нь "Би буцаж нийлэхгүйг чинь мэдэж байгаа. Тэгж гуйх гэж ч ирээгүй. Зүгээр л би чамайг маш их санаж байна, би маш их хичээсэн" гэж ирээд л бүх юмаа ярьсан чинь хоолой зангирч ирээд л бурхан бэлдээд өгсийм уу гэмээр баахан нулимс урсаж билээ. Тэрнээс хойш дотор бугласан зүйл гайгүй болсон ч сүүлийн хэдэн өдөр бодож, зүүдлээд салахаа байлаа. Яаж байгаам бүү мэд. Санаад л байх шиг байна янз нь.
Post a Comment