gej baidag boluu? Genet l garaad irdeg tm hani? sanamsargui baidlaar taniltsaad tgeel zayaniih gedgee mederdeg? hehe.
iim neg um hadgalaad avtsan bsnaa bas olloo:
Платонийн Симпозиумд Аристофаны өгүүлснийг сийрүүлсэн нь:
Хүн анхандаа дөрвөн гар, дөрвөн хөл, нэг толгой, хоёр нүүртэй байжээ. Хүний бие махбод, оюун санааны хүч бурхдад халтай байсан учраас Зевс хүнийг хоёр хэсэгт хувааж гэнэ. Үүнээс хойш нэгэн биеийн хоёр хэсэг үхэн үхтлээ өрөөснөө эрж хайдаг болсон гэдэг.
Thursday, December 01, 2011
Tuesday, November 29, 2011
Байж байг
Бодогдоод салахгүй байгаа хэдхээн юмаа биччяаа.
Айлгүйгээс хамаргүй нь дээр
- Уг нь бол "айлгүйгээс хамаргүй" гэх юм байгаам. Айлгүйтээд завхайраад явж байнгуут нэг өдөр тэмбүүнээс болоод хамар нь байхгүй болноо гэж байгаам. Тэрнээс биш ямар юмных нь айлгүйгээс хамаргүй харагдах нь дээр мээр гэсэн юм байхав дээ.
Хүн нэмбэл хүнс нэмнэ
- Хүүхэдтэй болонгуут хүүхэд нь идэх хоолоо чирээд ирнэ гэж байгаам биш. Харин ч хүүхэдтэй болонгуут идэх хүнсний хэмжээ нэг хүний тоогоор нэмэгдэнэ гэж байгаан. Тэгэхээр ахиухан ажиллаж мөнгө олох хэрэгтэй гэсэн санаатай, хүнс нэмээд байгаа товарищд зориулаад.
Урлагийн дотроос кино урлаг хамгийн аугаа нь
- Кино бол күүл гэсэн утгаар Ленин чинь хэлчээгүйм гэсэн. Киногоор дамжуулаад масс-аар нь тархийг нь угаах боломжтой учраас ийм үгийг хэлсийм гэдэг.
Солонгос киноноос болоод охид нь мөнгөтэй залуутай сууна, юм юмтай байх ёстой, өөрөө гэртээ гэрээ хараааааа....л суугаад байж байна гэсэн бодолтой болчоод байсан. Тэгсэн одоо зөвхөн охид нь биш эрэгтэйчүүд нь эхнэрээ зүгээр суулгаад, өөрөө мөнгө олох ёстой гэдэгтээ бүрэн итгэчихсэн байна билээ.
Харин тэр Сур сур, бас дахин сур гэдэг үгийг Ленин ах чинь бас ямар далд утга агуулж хэлээ болдоо гэж сэжиглээд байгаа :P Нэг ном уншсан биш Ленин Сталин 2-т тунчиг дургүй болсон. Сталин гээд ном уншиж байж л хорсол минь тайлагдах байхдаа кк.

Sunday, November 27, 2011
Friday, November 25, 2011
Salo or the 120 days of Sodom
Нэг ийм балиар заваан кино үзээд.. Гэхдээ яг үнэндээ надад энэ муухай санагдсангүй ээ.
Анх хэзээ ч билээ найзаас сонсчихоод татаад авчихсан байсан, мартагдсан. Саяхан олж хараад найзаас асуутал, "чи үзээд дэмий дээ" гэсийн уг нь. Тэр тусам нь үзэлгүй яахав. Үнэндээ бол кино хичнээн дур гутмаар кино ч мэдрэмж сэргээсэн ч гэхиймуу тийм байлаа.
Энэ кино хориотой киноны тоонд ордог юм байна лээ. За хориотой нь ч юу юм, хар жагсаалтанд орсон кино.
Энэ жагсаалтанд хэд хэдэн кино орсон байдаг юм байна. Blacklist гэчихсэн хэдэн киноны нэртэй файл гомбүүдэр дээр явна, нэг газраас олж уншчихаад л хадгалаад авсан болтой.
1. Irreversible. Энийг хүмүүс ер нь мэдэх байхөө. Gasper Noe-ын бүрэн хэмжээний 3хан киноны нэг. Хүчирхийлэл... Belluci-г нүүрээр нь газар мөргүүлдэг хэсэг, нэг гей-н нүүрийг галын хороор хавтгай болтол нь нүддэг хэсэг энэ тэр бас л эвгүй. Яахвээ дажгүй кино.
2. Энэ дээдэх Salo or the 120 days of Sodom. 76 оны кино гэхэд их сонин гоё санагдсан. Энэ одоо тэгээд утгаараа садизм уу?
3. I Spit on Your Grave (1978). Ёстой мэдэхгүй кино. Хэдэн жилийн дараа мартчихгүй бол үзэх байх :P 2010 онд энэ киног ахин найруулж гаргасан болтойм. Хүчирхийлэл л гардаг шиг байна.
4. Baise-moi (Fuck Me). Энэ бүүүүр мэдкү кино явжийна :P Франц кино.
5. Audition. Япон кино. Энэ кино бол таалагдсан. Dreamers Day гээд кино гаргаад байдаг өдөрлөгт түрүү жил билүү үзэж байсан.
6. Clockwork Orange. Англи кино. Хүчирхийлэл залуусын амьдрал мэтийг харуулдаг гэсэн. Би үзэж байгаагүй. Гэхдээ энүүний зурагтай t-shirt байдгийн кк. Шав шар өнгөтэй, нэг найзаасаа авчихсан. Угаасаа тэрүүнд орохгүй байсымоо хаха.
7. In the Realm of the Senses. Cекс л гараад байдгийн. Эротик ч биш, муухан порно шиг л...
Япондоо бол дээхнэ үед гарч байсан нэлээд алдартай гэмт хэргийн тухай л юм л даа уг нь. Солиотой хүүхний ханаж цаддаггүй хүсэл, тэр нь явсаар эрэгтэйнхээ эрхнийг огтолсноор дуусдагийн.
За нэг иймэрхүү жагсаалт байдгийн байна. Муу юманд дурламаар санагдуул үзээрэй л дээ ;D

Friday, November 18, 2011
Ohin tenger
...Олон хүн намайг сайхан сэтгэлтэй, сайн охин гэдэг, гэхдээ би хийсэн гэмээ цайруулж, сэтгэлдээ тайвшрал мэдрэхийн тулд ч юм уу, эсвэл зүгээр үгүй гэж хэлж чадаагүй тохиолдолд, эсвэл надад тусласнаар ашигтай байсандаа ч юм уу, эсвэл би тэр хүнийг өрөвдөхийн хажуугаар нөгөө талаар өөрийгөө дээхнэ бодох боломж олддог байсан учир тэдэнд тусладаг , сайхан сэтгэл гаргадаг байсан. Ингээд бодохоор би сайн сайхан хүн хэзээд биш.
Түүний хажуугаар би харагддаг шигээ тэнгэрийн элч хэзээд байгаагүй. Яагаад ийм хүүхдийн мэт гэмгүй царай заяасныг би мэдэхгүй , бодвол хувь тавилангын тохуурхал байх. Харин энэ бүхэн харагдаж байгаа шигээ байдгүйг л сайн мэднэ. Тиймдээ ч би хэзээ ч бурхны элч шиг царайтай, хичнээн амзэг танхил гээч гэх мэт ярианд итгэдгүй, бүр тийм байдлыг хараад үзэн яддаг. Би ийм байдлаа хүссэн үедээ ашиглаж, тэр битгий хэл юу ч мэдэхгүй , тэр кинон дээр гарч, зохиол дээр бичдэг ариухан охин тэнгэрийн дүрд тоглож л байсан. Эцэстээ энийг хэн ч мэдээгүй л хоцордог. Хэн ч мэдэхгүй дуусна гэдэгт ч итгэлтэй байна.Намайг ингэхээр чи өөр шигээ бусдыг битгий бодож бай гэж хэлэх байх, хммм... мэдэхгүй л асуудал. Хүн гэдгийг өөрөөрөө л хүн хэмээх амьтны тухай олж нээж таниж судалдаг болохоор энэ чигээрээ л дуусах байх. Хэн ч намайг яаж ч сайн жүжиглээд сайхан сэтгэлт охин тэнгэрүүдэд итгэдэг болгож дөнгөхгүй... тэд хүн болж төрсөн л бол тэнд буй шаварт заавал хутгалддаг. Хэн хамгийн сайн харагдана, тэр хамгийн сайн нууж чаддаг, хамгийн сайн халхалж чаддаг, хамгийн туршлагатай, ухаантай нэгэн гэдэгт итгэ. /blogoo bichhee baisan neg hvnii bichlegees.../

Tuesday, November 15, 2011
Өвөл
Жилийн жилд хүмүүс "зиаааа өвлийг яажшуухан давна даа..." гэдэг дээ? Би урд нь нэг их тэгж бодож байгаагүй ч энэ өвлийг нээрээ яаж давнаа гээд айгаад байна. Би түрүү жил амьдралдаа хэзээ ч даарч байгаагүйгээрээ даарсан. Ядахад би хичнээн дулаалаад амархан хөрчдийм. Хөл гар дандаа л хүйтэн байдаг. Багаасаа л ийм байгаал ирсын. Зун хүртэл хөл хүйтэн л байдын их хэцүү асуудал хэхэ.
Тэгээд энэ жил түрүү жилийнхээс хүйтэн гэж сонссон чинь шууд голд хүйт дааж байгаам даа. Түрүү жил аймаар зузаан дотортой өмд, бараг л эсгий гутал өмссөн, ид хүйтнээр. Энэ жил даараад байвал цасны хувцас авч өмсдымуу хаха.
Эр эм том жижиг гэлтгүй сайн дулаалаарайдаа. Өвөлд муухай хүн байдаггүй гэдэг билүү? Өвөл бол нэг өсгийтэй юман дээр донжигноод, банзал өмсөөд үсээ буржийлгалаа гээд чамайг тэртэй тэргүй хар хүйтэнд хүн амьтан нээххх хараад байхгүй л болвуу даа. Тиймээс сайн дулаал, малгай өмсч бай. дороосоо битгий даар!!!!!
Шаминтай болтлоо ингээ явжаая даа ард түмэн минь :D

Tuesday, November 08, 2011
500 days of Summer

Энэ кино ч нэг хэсэг баахан гарсан даа. Эхлээд нэг их ойшоохгүй байснаа, нэг удаа Боловсрол тв-ээр билүү гарахад нь үзчихээд их таалагдсан.
Гү яахав хүмүүс угаасаа өөр өөр санааг нэг юмнаас олж хардагчлан, энэ киног би найз залуу, хүүхнээсээ салчихаад үхэх гээд явж байгаа найзууддаа үз гэж хэлмээр байдаг юм. Жишээ авах дуртай гэхүү дээ :D
Хэн нэг хүнд үхтэлээ дурлаад, хайрлаад, за бараг л өмнөөс нь үхэж үрэгдмээр санагдтал дурласан байлаа ч, ихэнхи тохиолдолд салалт цаана нь байж л байдаг. Тэгээд салангуутаа өөрөө үхчихмээр, тэр нэг юмаа харахгүй бол амьсгалж чадахгүй болтлоо хэцүү санагдах үе ч бас бий. Гэхдээ ахиад яг энэн шиг чинь учрал ирдэг юмаа гэдгийг л мэдээсэй.
Шинэ дурлал нь сайхан байж байгаад, тэр хооронд хуучныгаа бага зэрэг мартана. Шинэ нь өрнөөд эхнийх шиг сэтгэл хөдөлгөж байгаад ахиад төгсөх болоход ахиад шаналаад эхэдлийн нээх сонион.
Минийхээр бол, тэртэй тэргүй амьдрал босгох ч гэхиймуу тийм зүйл болчихоогүй л бол хэзээ нэг цагт салж мэднэ гэдэгт яагаад бэлэн байж болохгүй гэж? Салчихаад шаналаад үхчих гээд байхын оронд сайхан байсан зүйлээ дурсаад, одоо байгаа шаналалаа ч гүн сайхан мэдрээд явжийтал ахиад хүн гараад л ирнэ шд.
Мэдээж тэнэг юм шиг тэгтлээ их дурлаж байсан хүнээсээ салчихаад өө ахиад хүн таарна гээд дуу аялаад явахгүй нь ойлгомжтой. Тэр хооронд чинь бас хөөрхөөн шаналаад, хэдэн өдөр уйлж дуулаад бас хөөрхөөн юм болно лдоо, би мэдэрч байсын.
Гэхдээ энийг хүндрүүлээд, хамаг амьдрал нь дуусах гэж байгаа мэт хандах нь дэмий санагддаг. Яагаад жаахан өргөн хүрээтэй харж, сэтгэж болохгүй байгаа юм бэ?
Энэ киног үзэнгүүт л яг гардымдөө. Нэг хүүхэнд дурлаал, аймар сайхан байж байтал хүүхэн гэнэт салж алга болоол нэг олж уулзсан чинь сүй тавьчихсан байдаг. Нөхөр бол тэр хооронд үнэн дампуурна. Ажлаасаа гарна, хэд хоног архидна, гэрээсээ гарахаа байна, шанална.
Тэгээд нэг өдөр гэнэт гараал ажил хайж нэг ко-д ярилцлагын ээлжээ хүлээгээд сууж байхдаа нэг хүүхнийг олж хараад утсыг нь авдаг...
Life goes on....
Never say never
Надад энэ Karate Kid гээд кино аягүй хөөрхөн санагддымаа :) Нэг тийм урам өгсөн гэхиймуу, за урмаа байг гэхэд ямар ч байсан их хөөрхөөн хөнгөхөөн санагдаад байдын. Тэгээд төгсгөлд нь нөгөө Жастин Бийбэрийн nEver say never нь явангуут бүүр гоё =D
Justin Bieber гэснээс энэ нөхрийн нэг дууг саяхан олж сонссымаа, Mistletoe гэдэг дуу, хаа нэг сонсжооход дажгүйм байна лээ шүү :D
Sirus-т сонсгосон чинь бас дажгүйм байна шдээ гэсийшд хаха. Тэр хүний амнаас ийм үг сонссондоо итгэж чадаагүй шүү гссс кк
Гэрлэлт
Надаа энэ одооны хүүхдүүд аймар эрт гэрлээд хүүхэдтэй болоод байгаам шиг санагдаад байх юм. Надаас дүү хүүхдүүд гэрлээд байхаар, би ч одоо өөрийгөө болоогүй байнаа л гэж боддышд. Тэгсэн чинь л....
Юу ч үзээгүй, мэдээгүй, мэдрээгүй байж чи миний хайр, гэгээн хайрын эзэн минь гээл шурттт гээл суучхийн. Бүр гайхаад...
Тэгээд гол нь хэдэн жилийн дараа энийг ийм хүн гэж ёстой мэдсэнгүй, салмаар байна даанч хүүхэд гээл ёооооё. Эргэн тойрон тийм юм сонсогдох нь их болж.
Дурлал чинь хүнийг сохолдын шд. Муу юмыг нь сайн болгож харагдуулаад, сайныг нь бүр төгс болгож харагдуулна гэж мэд. Тэгээ эхний 2жилдээ бол сайхан явышд. Тэгээл тэрнээс хойшоо тар нь танигдана даа. Гарууд бол эхний жил милдээ хань минь болооч гээл суугаал дараагийн жил нь салаал үнэн амар болжээ. Зүгээр салчку дундаа нэг хүүхэд хийж мийцээн үнэн күүл. Тэгээ бүр зүгээр 2 талдаа явжийснаа гэнэт нэг гэрт оронгуутаа шоконд орышд. Би ингэж сураагүй, чи ингээд байна тэгээд байна гээл аар саар юмнаас муудна. Гэрлэх гэж яараад байгаам бол 2 талд сажилжийхаар шууд хамтран амьдрагч бол. Бие биенийгээ танихад хамаагүй цаг хэмнэнэ, үнэн шүү.
Тэхдээ л юундаа хөөгдөж байна гэж бодоод ингэж яараад байгааг нь мэдэж байгаа хүн байвал нэг тайлбар хийгээч, би ойлгохгүй байна. Ойлгуулаад өгвөл нөхөр хайлаа гэж мэгээд :P
Эрт гэрлээл, удангуутаа нэг төрлийн хоол муухай байна гээл өөр төрлийн хоол хайгаал... Эхнэрүүд нь өөрсдийгөө нэг төрлийн хоол байна гэдэгтээ гутраал, уйлж унжаал.
Эсвэл нэхх сайн нөхөртэй хүүхнүүд нь badguy-т татагдаал элгийн юм болноо.
Миний л бодлоор эрт гэрлэлт юм юманд сайн үр дүнг авчирна гэж боддоггүймаа. За яахуу 40тэй байхад 20той хүүхэдтэй байна гэдэгтээ л баярладаггүй юм бол, бусдаар ч дээ.
Гэхдээ бас насаараа хамт байх хүүхдүүд ч байгаа л байх. Гэхдээ л ер нь гэрлэлт гэдэг юмыг жоохон бодож байгаад хийвэл дээр санагдаж байна.

Monday, October 31, 2011
Номын сан
Яг одоо шөнийн 2 цаг дөхөж байна. Уг нь би 4 цагийн дараа босч усанд орчихоод, онгоцны буудал орох ёстойм. Тэгээд унтахаасаа өмнө гялс энэ байгаа айлын номын санг шагайчаад унтъя гэж бодоод харвоо. Юуун унтах. 3 ном шүүрч аваад дэргэдээ тавьцан сууж байна. Баахан ном хараад нүд сэргээд юун нойр хүрэх л боллоо хэхэхээ.
Есөн шидийн ном байнаа бүр нэг. Заримынх нь зургийг авчлаа :P

За тэгээд баахан ном харж байгаад доор байгаа 3-ыг дэргэдээ авчраад тавьчихлаа. Явтлаа жижигхэн 2ыг нь уншаад сууж байя.

Хуулийг нэлээн дээр ахынд олж харчихаад уншмаар л юм байна даа гэж бодчоод мартчихсан байна лээ. Харин Зэн-гийн тухай хэд хэдэн ном уншиж байсан ч нэг найзын зөвлөснөөр Аюурзана-ын энэ нингэхээн номыг бас харчихъя гэж бодсон шиг л сууж байна.
Аа харин энэ Монгол киноны нэвтэрхий толь бол үнэнннн янзтай ном байнаа. Хараад шууд уулга алдлаа шд.
Монголын уран сайхны киноны танилцуулгатай, кино найруулагчид болон жүжигчдийн тухай танилцуулга, кино урлаг гэж юу болох талаар маш их зүйлийг багтаажээ. Хэрэв та номын сантай бол, ном цуглуулдаг бол энэ цуглуулганд тань зайлшгүй байх ёстой номын нэг мөнөөсөө мөн гэж хэлье хэхээх. 2005 онд хэвлэгдэж байсан ном юм байна лээ. Би мэдээгүй ийм удсан байна :D
Есөн шидийн ном байнаа бүр нэг. Заримынх нь зургийг авчлаа :P
За тэгээд баахан ном харж байгаад доор байгаа 3-ыг дэргэдээ авчраад тавьчихлаа. Явтлаа жижигхэн 2ыг нь уншаад сууж байя.
Хуулийг нэлээн дээр ахынд олж харчихаад уншмаар л юм байна даа гэж бодчоод мартчихсан байна лээ. Харин Зэн-гийн тухай хэд хэдэн ном уншиж байсан ч нэг найзын зөвлөснөөр Аюурзана-ын энэ нингэхээн номыг бас харчихъя гэж бодсон шиг л сууж байна.
Монголын уран сайхны киноны танилцуулгатай, кино найруулагчид болон жүжигчдийн тухай танилцуулга, кино урлаг гэж юу болох талаар маш их зүйлийг багтаажээ. Хэрэв та номын сантай бол, ном цуглуулдаг бол энэ цуглуулганд тань зайлшгүй байх ёстой номын нэг мөнөөсөө мөн гэж хэлье хэхээх. 2005 онд хэвлэгдэж байсан ном юм байна лээ. Би мэдээгүй ийм удсан байна :D
Subscribe to:
Posts (Atom)