Ээж их сонин юмнууд худалдаж авсан байна. Говийн гоёо, буурын бохь, цэцгийн тоос гэх мэт...
Говийн гоёо: Аймар хачин аргуу амттай, муухай гэхэд хаашаа ч юм, их сонин л юм байдым байна. Амталж үзээгүй амт байна. Ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны шарх, ходоод өвдөлт энэ тэрд уудаг гэнэ. Бас цус төлжүүлэхэд сайн гэнэ. Нэтээс энэ ургамлын тухай хайгаад олсонгүй би лав.
Буурын бохь: Буурын бохь гэдэг нь яг ороо нь орсон буурны шилнээс гардаг нэг төрлийн өвөрмөц заар/бохь/ юм байна. Монголчууд буурын бохийг эртнээс төрөл бүрийн өвчнийг илааршуулах аргаар хэрэглэж байсан байна. Ялангуяа төрөл бүрийн эмэгтэйчүүдийн өвчин, цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй юм байна.
Тэгээд гол нь бохь гэж нэрлээд байгаа юм нь зогдорных нь үстэй наалдцан байдым байна, тэрнийг нь усанд хийж хандлаад уудаг гэнээээ... Ээж намайг бас уу гэсэн, яанаа. Эмээгийн хэлж байгаагаар аймарр муухай үнэртэй, яаж уудын гэмээр юм байдаг гэсэн =P
Гэхдээ хавдарт бол сайн юм шиг байна лээ. Намайг жаахан байхад манай хамаатны ах уудаг байсан гэсэн. Гэхдээ угаасаа тэр ахын хавдар хүндэрчихсэн байсан болхоор эмчилгээ авалгүй нас барчихсандаа 19 настайдаа :'(
Цэцгийн тоос: Энэ бол тамир тэнхээ сайжруулдаг эд гэнэ. Хагалгаа нтр-ийн дараа хүмүүс их уугаад байдын гэж ээж хэлнэ лээ. "Цэцгийн тоосонд хүний биед зайлшгүй шаардлагатай витамин, аминхүчил, эрдэс бодис хамгийн зохимжтой хэмжээгээр агуулагддаг. Нэг халбага цэцгийн тоос нь хүний өдрийн шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн хоолны дуршил нэмэгдүүлж, ой тогтоолт, хараа сайжруулан, зүрх-судасны системийн үйл ажиллагаа нэмэгдүүлж, артерийн даралт хэвийн болгоно. Дархлаа сайжруулан, стресс тайлж, оюуны болон биеийн ажиллах чадвар дээшлүүлэн, урт наслуулах чадвартай байдаг. Цэцгийн тоос байнга хэрэглэснээр зүрхний шигдээс, цус харвалтаас урьдчилан сэргийлнэ" гэж нэтэд байна. 100гр нь 7000 төгрөг гэсэн.
Бас жилий буюу прополис гэж юм байдаг гэнэ. Хүмүүс тэрүүгээр нэг хайгаад байсан гэсэн. Нэтээс харсан чинь: "Зөгий залуу модны мөчир навч, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүнийг жилий буюу прополис гэнэ. Прополис нь бие махбодийг вирус, мөөгөнцөр, нянгаас хамгаалах байгалийн "антибиотик" болдог ба арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай. Мөн хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээтэй. Прополисийг салст бүрхэвчийн өвчлөл, ханиад томуу, архаг, хурц бронхит, уушигны үрэвсэл, астм, ходоод, 12 нугалаа гэдэсний шарх анагаахад ашигладаг" гэж байна. Энэ нь 1гр нь 5000 төгрөг гэсэн гэнээ. 7гр орчмоор нь аваад /7гр гэдэг нь шүдэнзний хайрцагны талд хүрэхтэй үгүйтэй хэмжээ/ бага багаар нь усанд найруулж уудаг гэнэ. Хувааж биш, дээрээс нь хийгээд уудаг, хавтгайдуу хэлбэртэй хатуу юм байдаг гэнэ. Ус хийнгүүт зунгааралдаад бага багаар уусдаг. Бараг 2 жил хэрэглэдэг гэнэ дээ. Шууд уусаад алга болчдоггүй гэсэн. Энийг сая ээжид тайлбарыг нь харуулсан чинь сая авчдаг байж гэсэн кк.
Иймэрхүү болон өөр маш олон төрлийн юмнууд өнөөдрөөс эхлээд 6 хоног Цэнгэлдэх хүрээлэн дээр үзэсгэлэн яармаг дээр зарагдаж байгаа юм байна шүү нөхдөө.
Тэгээд ч элдэв бусын эм ууж байснаас иймэрхүү юм нь аминд хал балгүй байх доо. Би ч эмэнд нэхх сүсэгтэй биш.
1 comment:
Ёстой л нэг нийтлэл шиг нийтлэл байна даа! Мэдээлэл хуваалцсанд баярлалаа өнөөдөр очиноо
Post a Comment